Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дөрөвдүгээр сараас эхлэн зургаан сарын хугацаанд ААН-үүдийн НДШ-ийг тэглэлээ


Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр Засгийн газраас монгол хүний эрүүл мэндийн байдлыг хангах, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах гэсэн хоёр чиглэл барьж байгааг онцоллоо.  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Засгийн газар, УОК цаг тухай бүрт хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргасны үр дүнд Монгол Улс өнөөдөр тайван байна. Дотооддоо халдварын тохиолдол бүртгэгдээгүй цөөн улсын нэг нь Монгол Улс болсон. Гэхдээ бид өндөр сонор сэрэмжтэй байх нь эрхэм зорилго болж байна. Ард иргэд эрүүл байх ёстой. Бид гуравхан сая хүн амтай. Цөөн хүн амтай улсад энэ халдвар тархвал ямар байдал үүсэх билээ. Бид боломжтой нөөц бололцоогоо дайчилж ашиглаж байгаа. Улсын нөөцөөс нийт 17 тэрбум төгрөг гаргасан. Улсын хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ. Мөн 20.6 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмж, байгууллагуудын ажилчин, эм тариа, хувцас хэрэглэлд зарцуулна. Цаашдаа 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай. Нийтдээ Монгол Улс 200 орчим тэрбум төгрөг зарцуулж байна гэж ойлгож болно. Үүнээс гадна эдийн засгийн хүндрэлээс гаргах асуудлаар ажиллаж байна" гэлээ. 

Засгийн газраас аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлээр дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд:

-Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэж байна.

-Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл иргэдийн цалин хөлс, орлогоос хувь хүний орлогын албан татвар авахгүй.

-Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл нэг тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг албан татвараас чөлөөллөө.

-Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл хүндэрсэн ААН-үүд ажлын байраа хадгалбал сар бүр урамшуулал олгохоор боллоо.

-Малчдаас ноолуур худалдаж авах зорилгоор гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Хүүгийн зөрүүг Засгийн газар гаргана.

-18 насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд хүүхдийн мөнгө болох 20 мянган төгрөг дээр нэмж 10 мянган төгрөг олгоно.

-Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн 300-400 төгрөгөөр тодорхой хэмжээнд буулгана.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.