Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дутуу болгосон гахайн махнаас шимэгч хорхой халдварлажээ



Хятадын Жейжан мужийн эмнэлэгт 43 настай Жу Жон Фа ухаангүй хүргэгдэн ирж, эмч нар MRI зураг авахад өвчтний тархи, цээж, уушги, дотор эрхтнүүдээр шимэгч өт халдварлан үржсэн байжээ. Хүний бие эрхтэнд шимэгч үүрлэх энэ үзэгдлийг Нейроцистицеркоз гэж анагаах ухаанд нэрлэдэг ба Жон Фа-гийн биед 700 гаруй өт байгааг тогтоожээ. 

Гахай болон зарим төрлийн бусад амьтны маханд байх шимэгч хорхойн авгалдайнууд махыг түүхий болон шүүрхий идэх үед хүний биед халдварлаж, төв мэдрэлийн системийг гэмтээснээр энэ процесс явагддаг аж. Жон Фа эмнэлэгт хүргэгдэхээс сарын өмнө гахайн махтай халуун тогооны хоол идсэнээ дурдсан байна. Түүний биед нэвтэрсэн авгалдайнууд нэг сарын хугацаанд ийн үржсэн байх нь. 

Шимэгчийн эсрэг үйлдэлт эмчилгээ хийснээр өвчтний бие сайжирч буй гэнэ. Жейжаны анагаахын их сургуулийн эмч Ван Жиан Рон “Бид махан хоол хүнс идэхдээ сайтар болгож идэх нь чухал юм. Дутуу болгосон маханд туузан хорхойн өндөг нуугдаж байх аюултай ба янз бүрийн өвчний эх үүсвэр болдог юм шүү.” хэмээжээ. 

Насанд хүрэгчдэд тохиолддог эпилепси таталтын дийлэнх хувийг нейроцистицеркоз эзэлдэг нь анхаарал татаж буй юм. АНУ-д гэхэд жилд 1000 орчим тохиолдол бүртгэгддэг аж. Үүнээс сэргийлэхийн тулд махаа сайтар болгож идэх, ундны цэвэр ус уух болон гараа угааж хэвших хэрэгтэй. 

Эх сурвалж: Yahoo Australia

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
Уржигдар
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.