Дуучин A Cool буюу Б.Анхбаяр өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан реппэр Gee-г шүүмжиллээ.Тэрбээр “Хип хоп дуунд би дуртай. “Хар сарнай”, “Хар тас”, “Дайн ба энх”, “Ice top” “Lumino” зэрэг хамтлагуудыг сонсож өссөн. Тэдгээр хамтлаг надад хараал заагаагүй. Тэдний дуунд эх орон, ээж аавыгаа хайрлах тухай, ах захаа дээдлэх тухай шингэсэн байдаг. Би харин реппер Жий буюу Мөнх-Эрдэнийг ойлгохгүй юм. Гэр бүлийг нь хүндэлж байна. Харин чамайг хүндлэхгүй. Учир нь чи уран бүтээлээрээ дамжуулан маш олон хүнийг доромжилдог. Уран бүтээл хийх гээд явж байгаа надтай адилхан залуучуудыг дандаа хэл амаар доромжилж, доош нь хийдэг. Үүнийгээ уран бүтээл гэж нэрлэдэг. Үүнд би харамсаж байна. Чи яагаад уран бүтээлчдийг доромжилдог юм бэ. Үүнийг маш олон хүүхдүүд сонсож, чиний ёс бус үг хэллэгээс буруу ойлголт авч байгаа. Уран бүтээлчдийн хүч хөдөлмөрийг үнэлэхгүй өмхий амаараа, зоргоороо хүн амьтан муулдаг юм бэ. Би үүнийг гайхаж байна. Чи Монголын хүүхдүүдэд хараал зааж өгсөн хүн. Дөнгөж гарч ирж байгаа хип хоп дуулж байгаа хүүхдүүдийг доромжилдог. Тэгээд өөрөө урлагаар л өнөөдөр мөнгө төгрөг олоод, амьдрал ахуйгаа залгуулаад явж байгаа биз дээ” гэв.
A Cool бичлэгийнхээ төгсгөлд “Би зүгээр нэг доромжлуулчхаад явдаг эр хүн биш. Надад тийм л дургүй юм бол тулааны талбар дээр уураа гаргаж, нудрагаараа үзэлцээд, үнэн худлаагаа сайхан ярилц. Хэлэх юм энэ л байна. Чамд доромжлуулахгүй гэдгийг л ойлгоорой. Чиний дуунуудын ихэнх нь хараал шүү. Олон мянган хүүхдүүдээс уучлалт гуйгаарай, Чи” гэж хэллээ.
Түүний "live"-ийг хүргэж байна.
Түүнчлэн тэрбээр “Энэ хүнд би өргүй. Бусдыг доромжлох эрх баймааргүй юм!” гээд доорх бичлэгийг оруулсан байна.