Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх хүүхдийг тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд батлагдсан “Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний журам”-ыг хэрэгжүүлэн ажиллахыг дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд үүрэг болгосон юм.Энэ дагуу НЭМГ-ын ажлын хэсэг нийслэлийн найман дүүрэгт хяналт, үнэлгээ хийсэн бөгөөд Эрүүл мэндийн төвийн удирдлага, үйлчлүүлэгч болон эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулж буй “Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээ”-ний хүрээнд эмэгтэйчүүд, жирэмсний дотрын кабинетийг бие даан ажиллуулж, ЭХО болон лабораторийн шинжилгээг нэг цэгт төвлөрүүлжээ.Ингэснээр жирэмсэн эхчүүдийн шинжилгээ өгөх хугацаа 2-5 хоногоор багасаж, эх нярайн үндсэн үзүүлэлт сайжирсан нааштай үр дүн гарч эхлээд байна. Түүнчлэн жирэмсэн эх, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос хүлээгдэл чирэгдэлгүй, чанар хүртээмжтэй, ээлтэй орчинд цогц байдлаар үзүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Эрүүл мэнд
Дүүргийн эмнэлгүүд жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байна
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...
ИХ УНШСАН
Фермер хүүгээс дэлхийн уул уурхайн манлайлагч хүртэл: Рио Тинтогийн захирал Саймон Тротт гэж хэн бэ?
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Трамп сонгуульд ялбал америк хүн бүрд $5000 тараана
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт ангиографийн аппарат суурилуулжээ
Дүүргийн төсвийн хөрөнгөөр суурилуулсан байна.
Морингагийн навчны нунтаг агуулсан бүтээгдэхүүнийг авахгүй байхыг ЭМЯ-наас анхааруулав
Дараах үйлдвэрлэгчийн цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнүүд юм.
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
PCR шинжилгээгээр эерэг хариу гарчээ.
Зуны улиралд хэр их ус уух ёстой вэ?
Мэргэжилтнүүдийн зөвлөгөөнд анхаарал хандуулна уу?