UBLife Logo
Дэлхий

Эдгэрсэн хүмүүс цусны сийвэнгээ хандивлаж байна

Б.Саруул
Б.Саруул
Эдгэрсэн хүмүүс цусны сийвэнгээ хандивлаж байна

Хамгийн сүүлд авсан мэдээллээр, коронавирусийн халдварын 71,334 тохиолдол бүртгэгдсэнээс 11,135 хүн эдгэрээд байна. Биологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Хятадын Үндэсний Биотек Групп өнгөрөгч баасан гарагт эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнгээс коронавирусийн гаралтай уушгины хатгалгаа өвчнийг эмчлэх аргыг хэрэгжүүлж байна гэж мэдээлжээ. Уг мэдэгдлийн дараа эдгэрч гарсан 32 иргэн 10,650 мл плазм буюу цусны сийвэнгээ тус группт хандивлажээ. 

Одоогоор коронавирусийн эсрэг вакцин, эм бэлдмэл хараахан гараагүй байгаа ч эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг клиник эмчилгээнд ашиглаж, тодорхой үр дүнд хүрч байгаа аж. Хятадын Үндэсний Биотек Групп нэгдүгээр сарын 20-нд тусгай баг томилж, Хубэй мужаас эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг цуглуулахыг ажлыг эхлүүлжээ. 

Хоёрдугаар сарын 8-нд Ухань хотын Зянсиа дүүрэгт биеийн байдал нь хүндэрсэн гурван өвчтөнд цусны сийвэнгийн эмчилгээ хийсэн нь амжилттай болжээ. Өвчтөнүүдийн биеийн байдал эмчилгээнээс хойш 12-24 цагийн дотор сайжирч, үрэвсэл намдсан гэжээ. 

Эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэн нь SARS гэгддэг амьсгалын замын хурц халдварт өвчин, Эбола вирусийн тархалтын үеэр үр дүнтэй болох нь батлагдаж байжээ.

Эх сурвалж: Global China Daily

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.