Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эдийн засгаа эрчимжүүлэх хоёр дахь багцыг хэрэгжүүлэхэд 793.6 тэрбум төгрөг зарцуулна


Цар тахалтай тэмцэх, эдийн засгаа эрчимжүүлэх хоёр дахь багц арга хэмжээний тухай МУ-ын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийлээ. Тэрээр Засгийн Газраас иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор хэрэгжүүлэх ажилтай холбоотой дараах шийдвэрүүдийг онцоллоо. 

Нэг

2020.04.01-2020.10.01-н хүртэлх зургаан сарын хугацаанд 0-18 насны хүүхэд бүрт сар бүрийн хүүхдийн мөнгөн тэтгэмж 100 мянган төгрөг олгоно. Дөрөвдүгээр сард хүүхдэд 30 мянган төгрөг олгосон байгаа ба 70 мянган төгрөгийн үлдэгдлийг өнөө маргаашдаа шуурхай нөхөж олгох гэнэ. Хүүхдийн мөнгөнд нийт 547.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. 

Хоёр

2020.05.01-2020.10.01-н хүртэлх таван сарын хугацаанд

Хүнсний талон авдаг, нийгмийн халамжийн туслалцаа зайлшгүй шаардлагатай 122 мянган иргэнд сар бүр 16 мянган төгрөгийн талон олгодгийг 32 мянган төгрөг, 118 мянган хүүхдэд  сар бүр 8 мянган төгрөг олгодгийг 16 мянга болгож тус тус нэмэгдүүллээ.

Гурав

2020.05.01-2020.10.01-н хүртэлх таван сарын хугацаанд нийгмийн халамжийн тэтгэврүүдийг 100.000 төгрөгөөр нэмэгдүүлнэ. Үүнд:

Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 өндөр настан сард 188 мянган төгрөг авдаг байсныг 288 мянган төгрөг болголоо. 

165 мянган өнчин хүүхдийн тэтгэмжийг мөн адил нэмж сард 288 мянган төгрөг олгохоор боллоо.

Өрх толгойлсон, 4-өөс дээш хүүхэдтэй эцэг, эхчүүдийн тэтгэмжийг мөн адил нэмж, 288 мянган төгрөг болголоо.

Одой иргэдэд олгодог тэтгэмжийг мөн адил нэмж, 288 мянган төгрөг болголоо.

Хөгжлийн бэрхшээлтэй 42,000 иргэний тэтгэмжийг мөн хэмжээгээр нэмж, 288 мянган төгрөг болголоо.

Дөрөв

Малчдын орлого болон ноолуурын салбарын дотоод үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор малчин өрхүүдэд ноолуурын кг тутамд 20,000 төгрөгийн урамшуулал олгоно.

Энэ бүх зардал хаанаас гарах

Эдгээр дэмжлэгт нийт 793.6 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд цар тахалын үед цуцлагдсан арга хэмжээнүүд болон төлөхийг хойшлуулсан гадаад зээлийн өр төлбөр, төсөвт байгууллагын хэмнэж болох зардлаас энэ төсвийг гарган авна хэмээн мэдэгдлээ. 




Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
2
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
3
2024.02.27
Хэний ЭМД-ыг төр хариуцдаг вэ?
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.