Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Эго, цуврал, кино урлагийн тухай шүүмжлэгч Рожер Эбертийн ярилцлага


Кино шүүмжлэгч Рожер Эбертийн сэтгүүлч Лауренс Гробелтэй цуврал кино, эрүүл ба гаж “эго”-ны талаар хачирхалтай яриа өрнүүлсэн ярилцлагыг хүргэж байна.

Рожер Эберт: 

Мичиган дахь гэрт маань том хоолны ширээ байдаг юм. Нэг талынх нь сандлуудын бүх зүүн түшлэгийг, нөгөө талынх нь бүх баруун түшлэгийг нь тайрчихдаг юм билүү гэж нэг удаа бодлоо… Тэгвэл бүх зочид надруу хандаж, харж сууна байх даа? (инээв) Чингэвээс өөрийгөө дөвийлгөн үнэлэх жигт эгонд минь дөнгүүрхэн дэм болохсон. Гэсэн ч тайрч түвдээгүй л байна …

Арван зургаатайдаа өөрөөсөө өмнөх өнгөрсөн бүх үеийг судалж мэдэх ёстой мэтээр сэтгэдэг байлаа. Хэн л одоо цагтаа амьдрахыг хүсдэг билээ дээ? Өнгөрсөнтэй харьцуулахад одоо цаг дэндүү хязгаарлагдмал. Өсвөр насандаа бид насанд хүрэгчдийн юу хийдгийг киноноос үздэг байлаа. Харин одоо насанд хүрэгчид өсвөрийнхний юу хийдгийг дэлгэцээр үздэг болж. Хорин нэг гарчихсан улс хэзээ ч одоогийн кинон дээрх шиг байгаагүй мэт аяглаж, хүүхдүүддээ ингэж тэгж болохгүй гэж сургана. Гайхмаар шүү.

- Таны ажлын жанжин шугам, зорилго юу вэ? 

-Би юунд зорьдог вэ? Би аливаа кино, уран бүтээлээс найруулагчийн амьд, бодит төсөөлөл, “дон кихот”-лог амьд мэдрэмжийг л харахыг хүсдэг болохоос нийтэд зориулан үйлдвэрлэсэн зугаа цэнгээнийг биш. Би зугаа цэнгэлд дуртай л даа. Тийм кинонд ч дуртай. Гэхдээ нэг зүйл хэлэх гээд, түүнийгээ мэдрүүлж чаддаг найруулагч л надад хамгийн ихээр нөлөөлж, аазгай хөдөлгөдөг. Хуучин цагт кино урлагийн сургуулиуд ч тийм царааны үнэ цэнтэй байж дээ. Гэтэл одоо бизнесийн сургуулиас ялгарах юм алга. Төсөөлөл, алсын чинад хараа, сэтгэл, нийгмийн нөлөөллийг амжилт, мөнгө, гавьяа шагнал, хүч чадлаас дор үзэх болж …

Маш дорд үнэлэгдсэн кинонд, жишээлбэл “Say Anything” (1989)-д Жон Кьюсак нэг охиныг зүгээр л хөөрхөн болохоор нь биш ухаалаг болохоор нь хайрлаж буйгаар тайлбарлаж болох юм. Тачаалын тухай биш, нэг нь нөгөөдөө амьдралын илүү сайхныг, илүү дээрийг нээж өгч буй зүрх сэтгэл, золио шингэсэн хайр дурлалын сцени л надад хамгийн сайхан нь.

- Шүүмж нэг талыг баримталсан эсвэл ерөнхий дүгнэлт байх хэрэгтэй юү? Зүгээр л сайн ба муу шүүмж байдаг юм уу?

- Муу шүүмж бол ердөө л нэг талыг бариад эсвэл нэгтгэн дүгнээд сайн биччихсэн зүйл. Шүүмжид зохих хэмжээний цохилт хэрэгтэй. Барбарагийн /эмэгтэй жүжигчин/ хамрын тухай өөрт нь л хэлэх хэрэгтэй болохоос хэвлэж нийтлээд байх утгагүй. Хүнийг дотроос нь гэрэлтүүлж буй оюун санаа, зүрх сэтгэл л түүнийг сонирхол татам болгодгийг би мэднэ.

- Найруулагч, жүжигчид гээд таныхаар бол кино урлагийнхнаас хэн хамгийн их эготой вэ?

- Эрүүл эго юу, гаж уу гэдгээс хамаарна. “Их эго” гэхээр хариулахад бэрх. Өөрөөр бол, та хэн хамгийн хөгийн хүн бэ гэдгийг асууж байна /чангаар инээлдэв/. Кино урлагийнхнаас нүүр тулан уулзаж байснаар нь Ингмар Бергманыг нэрлэнэ. Гэхдээ энэ бол магтаал юм шүү. Тэр өөрийгөө хэн гэдгийг, юунд хамаарахаа, оюун бодлоо дээд зэргээр ухамсарласан нэгэн. Харин Вүүди Аллен эрүүл “эго”-гоо хөгжүүлсэн хүн. Тиймээс ч тэр ихэрхүү биш. Өөрийгөө үнэхээр сайн мэдэрч, мэддэг гэсэн үг. Надад бол зүгээр л үзэл бодол, зан төрхийн нэгдэл бүхий “миний зөв” гэх төрөлхийн итгэл үнэмшил байдаг гэх үү дээ.

Ахин дахин үзүүлэхийн тулд л телевизийн цувралууд нэг давтамжтайгаар нэг л ижил зүйлийг их эсвэл бага хэмжээгээр үзүүлдэг. Үнэхээр чухал, үнэ цэнтэй байсан ч нэг л зүйлийг олон дахин үзэхэд амьдрал дэндүү богино биш гэж үү!

- Тийм ээ, гэхдээ хүн бүр яаж амьдрахаа мэддэггүй болохоор өнөөх цувралууд чинь гол зугаа нь болдог шүү дээ?

- Гэхдээ хэцүү биз? Хийж болох өөр өчнөөн л үйл баймаажин. Хөзөр тоглох, хоол хийх, зурах, будах, унших, амьтан тэжээж, найз охинтой болсон ч яадаг юм?

- Та өөрийнхөө амьдралыг л ярьж байна…

/инээнгээ/ Театрт очиж болно. Аялж ч болно. Найзуудаа цуглуулаад хоол хийж идэнгээ ярилцаж болно. Телевизийн цувралаас хувь дээр байх шүү.

 
1990 оны долдугаар сар
Эх сурвалж:  Blankonblank

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
3 өдрийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.