Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Эх хүүхдэд хамгийн ээлтэй 10 орны сайн жишээ


Улсын бодлого, нийгмийн халамж, эмнэлгийн тусламж үйлчилгээ гэх мэт үзүүлэлтээрээ эх хүүхдэд хамгийн ээлтэй, шинэхэн хүүхэд хорвоод мэндлэхэд хамгийн аюулгүй, таатай гэгддэг 10 орны жишээг харцгаая. Тус жагсаалт нь аливаа дараалалгүй болно. 

#1 Франц

Франц эхчүүд жирэмсний болон амаржсаны дараа олон удаагийн тэтгэмж авч, их хэмжээний цалинтай чөлөө өгдөг байна. Франц эхчүүдийн дунд явуулсан судалгаагаар эмэгтэйчүүдийн 99% нь улсын эмнэлэгтээ төрөхийг илүүд үздэг бөгөөд эхийн эндэгдлийн эрсдэл бага буюу 6600 хүн тутмын 1, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн төвшин 4% байдаг аж. 

#2 Швед

Хүүхэд төрүүлэхэд хамгийн таатай орноор тус улсыг нэрлэдэг. Европын хамгийн өндөр төрөлттэй орнуудын нэг бөгөөд ажил эрхэлдэг ээжүүдэд таатай нөхцөлийг санал болгож, шинэ хүүхдээ өлгийдөн авсан эцэг эх хоёрт тус бүрт нь 13 сарын цалинтай чөлөө, тогтмол мөнгөн дүн бүхий 3 удаагийн амралтыг олгоно. Хамтдаа эсвэл ээлжилж авах боломжтой. Шведийн гэр бүлүүдийн хэн хэн нь маш сайн ажилладаг бөгөөд эхийн эндэгдлийн харьцаа 11400 хүн тутам ердөө 1 байна. 

#3 Норвеги

Норвеги бол төрөх эмнэлгийн тусламж үйлчилгээ, жирэмсний амралт, эх хүүхдийн аль алины эндэгдэл багатай орон. Төрөхийн эндэгдэл 7600 тутам 1, 5 наснаас өмнө хүүхдээ алдах тохиолдол 175 тутам 1 байдаг хэмээн судалгаа гарчээ. Тус улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эхний үзлэгээс эхлээд 100% үнэгүй. 

#4 Австрали 

Австралийн 10 ээж тутмын 9 нь улсын эмнэлэгтээ төрөхдөө таатай, 100% сэтгэл ханамжтай хэмээн мэдээлжээ. Эхийн эндэгдэл 7400 тутам 1. Эцэг эх нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 18 долоо хоногийн цалинтай чөлөө авдаг. Эхийг төрсний дараа сувилал үйлчилгээгээр хангах бөгөөд үүнд сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, гэр бүлийн тогтвортой байдалд илүүтэй анхаардаг байна. 

#5 Исланд 

Исланд ээжүүд төрөхөөс өмнө сар бүрийн үзлэгт хамрагдаж, бүх үйлчилгээг даатгалаар үнэ төлбөргүй хүртэнэ. Төрсний дараа сувилагч нар сэтгэл зүйн зөвлөгөө өгч, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэрийн тандалт судалгаа хийдгээрээ онцлогтой. Эхийн стресс, аливаа өвчлөл халдвар авах эрсдэлийг шинжилнэ. 

#6 Герман 

Герман эхчүүдэд төрсний дараа тусгай цагаар биеийн тамирын чийрэгжүүлэх дасгалын хичээлийг гэрээр зааварлан орно. 11100 хүн тутам 1 эндэгдэл тохионо. 

#7 Швейцар

Эмэгтэйчүүд төрөхдөө эмнэлэгт эсвэл өөрөө таатай хэмээн үзвэл гэртээ эх баригчийн тусламжтайгаар төрж болно. Төрсний дараа тусгай шим тэжээл бүхий хоол хүнсээр 3 сарын турш хангадаг. Шаардлагатай бол эхийн төрөх зардал, бүхий л эм, эмнэлгийн үйлчилгээг мөн л үнэ төлбөргүй үзүүлнэ. 7600 хүн тутам 1 эндэгдэлтэй. 

#8 Япон

Япон гэр бүлүүдийн судалгаагаар төрсөн эхүүд улсын эмнэлэгт сэтгэл хангалуун хэмээгээд "яг л гэр шиг тохь тухтай" гэсэн үнэлгээ өгчээ. Төрөхийн өмнө 2 төрлийн нарийн үзлэг шинжилгээ хийнэ. Жирэмсэн эхчүүдийг машин жолоодохгүй байх, гэдсээ боох гэх мэт шаардлагууд тавьдаг. Эхийн эндэгдэл хамгийн бага буюу 12200 хүн тутам 1 байна. Төрсний дараа эцэг эхийн амралт авч, нэг жил хүртэлх хугацаанд нийт цалингийнхаа 60 хувийг тогтоолгох боломжтой аж. 

#9 Итали 

2010 онд тус улс нялх хүүхдийн эндэгдлээр хамгийн бага буюу 100,000 тутам 4 эндэгдэлтэй байжээ. Итали улсад нярай хүүхэдтэй гэр бүлүүдэд 1000 еврогийн мөнгөн урамшуулал олгоно. 

#10 Нидерланд 

Сонирхолтой нь нидерланд ээжүүдийн 30% нь гэртээ төрөхийг илүүд үздэг байна. Эцэг эх хоёулаа 26 долоо хоног хүртэлх хугацаанд ажил олгогчоос цалинтай чөлөө авах боломжтой бөгөөд татварын хөнгөлөлтөөр улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тал хувийг авна.

Эх сурвалж: Undp.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Уржигдар
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
3 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0