Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эх орондоо аялахад анхаарах 5 зүйл


Хөл хорионы энэ үед бид эх орноороо аялахдаа юуг анхаарах ёстой вэ?


1. Энэ жил эх орноороо аялж буй хүмүүсийн тоо “хэд дахин” нэмэгдсэн гэдгийг сайтар анхаарах

Илүү их хүн, магадгүй бүр илүү их түгжирч, өмнө нь зүгээр л урсдаг байсан зам энэ жил удаашралтай байх өндөр магадлалтай шүү. Тиймээс та хугацаагаа аль болох сайтар тооцож, “удах нь тодорхой” гэж төлөвлөх хэрэгтэй шүү. Учир нь таны найдаж очсон амралтын газар пиг хүнтэй байх өндөр магадлалтай учир бүх талаас нь бодож, бэлтгэлээ тултал хангаарай. Гадаа ч унтаж магадгүй байдалд хүрнэ гэдгээ анхаараарай. Боломжтой бол одооноос амралтын газрууд руу холбогдож, өрөөгөө захиалах, үзэж харах зүйлээ төлөвлөх хэрэгтэй.

 
2. Онгон дагшин байдлыг эвдэхгүй байх

Хамгийн чухал нь та аялахдаа заасан замаар явж, зөвшөөрөгдсөн газруудад буудаллаж яваарай. Дахин давтагдашгүй өвөрмөц тогтоцтой газар аялахдаа хүмүүс хаа хамаагүй байрлаж, өнгө үзэмжийг дордуулах аюул учруулдаг. Мөн мод хугалж, цэцэг жимс, эмийн ургамал сүйтгэх, ан амьтан агнаж үргээх гэх мэт үйлдлүүдээс сэрэмжилж, хариуцлагатай аялаарай. Хог хийдэг зориулалтын том уут боодлоор нь аваад явахад буруудахгүй. Машиндаа авч явж байгаад харин заавал зориулалтын хогийн цэгт хаяарай.


3. Аюулгүй байдал нэгдүгээрт

Хурд хэтрүүлэх, гэрлээ шилжүүлэхгүй байх, гүйцэж түрүүлэх оролдлого хийх, товчлох гэснээсээ болж буруу замаар орох, бэлтгэлээ дутуу хангах, согтуугаар жолоо барих гээд аюулгүй байдалд шууд нөлөөлөх үйлдлээс сэрэмжил. Зам тээврийн осол аялал зугаалгын үед их гардаг учраас суудлын бүсээ зүүж, гэрлээ шилжүүлж, хурдаа тааруулан амь насаа хамгаалан хайрлаж яваарай. Та замд гарахын өмнө бүтэн оношилгоонд ороход огтхон ч буруудахгүй. Мөн хэрэг болох бүх багаж хэрэгслүүдээ авахаа мартаж болохгүй. Мартсан байлаа гэхэд замаасаа авах ёстойгоо байнга санаж яваарай.


4. Явж буй газруудынхаа үүх түүх, домог, онцлогийг сонирхож явах

Та энэ удаа аялахдаа явж буй газруудынхаа түүхийг сонирхож, мэдлэг мэдээлэл авч яваарай. Зүгээр ч нэг аялах биш илүү сонирхолтой, бүр бусдад нэмэр болох байдлаар явж болох юм. Замдаа блог хөтлөх, влог хийх зэргээр мэдэж авсан бүхнээ бусадтай хуваалцаарай.


5. Хамгийн гол нь байгаль орчин, эх дэлхийгээ хайрлах сэтгэлгээг түгээх

Эх орноо бид хайрлан хамгаалж, сайхнаар нь хадгалан үлдэх ёстойгоо мартаж болохгүй. Тиймээс хамт яваа хүмүүс, үр хүүхэд, найз нөхөд, сошиал медиа дээрх найзуудаа уриалж, зөв боловсон аялахыг сурталчлаарай. Жил болгон мартагдашгүй сайхан аялалд гарахыг хүсэж байвал бид бүгд байгаль орчноо хайрлах ёстой юм шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.12
Будапештын тэмдэглэл
2
2024.02.19
Lonely Planet: 2024 онд аялах шилдэг орноор Монгол улсыг нэгдүгээрт жагсаажээ
3
2024.01.18
Аялагчдын сонголт: 2024 онд аялах шилдэг 25 газрыг нэрлэжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.