Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг болох нь тогтоогдлоо


Сүүлийн саруудад АНУ даяар 400 гаруй хүн электрон тамхинаас үүдэлтэй үл мэдэгдэх уушгины өвчин тусаж, зургаа нь амиа насаа алдаад байна. Эл явдлын дараа АНУ-ын Хүнс ба Эмийн захиргаанаас (FDA) сүүлийн үед ойр ойрхон гараад байгаа нас баралт, өвчлөлийн шалтгаан нь электрон тамхины найрлагад багтсан химийн элементээс үүдэлтэй юу эсвэл их хэмжээгээр хэрэглэснээс болсон уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна гэж мэдэгдсэн билээ. Учир нь, эрдэмтэд хүний эрүүл мэндэд электрон тамхи ямар нөлөө үзүүлдгийг өмнө нь нарийвчлан судалж байгаагүй тул дээрх үл мэдэгдэх өвчлөл, түүний шалтгааныг баттай хэлж чадахгүй байсан юм. 

Тэгвэл Нью Йоркийн их сургуулийн эрдэмтэд хулгана дээр нарийвчилсан туршилт хийсний үндсэн дээр электрон тамхин дахь никотин нь хорт хавдрын өвчлөлд хүргэдэг болохыг тогтоожээ. Судалгааны багийн ахлагч Мун-Шонг Тангийн хэлж буйгаар электрон тамхи нь уушги, давсагны ДНХ-д өөрчлөлт оруулж улмаар хорт хавдрын өвчлөлд хүргэдэг гэжээ. “Электрон тамхи хэрэглэгчид олон төрлийн өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй. Урт хугацаандаа хорт хавдар үүсгэдэг нь тодорхой болж байна. Товчхондоо, электрон тамхи хүний эрүүл мэндэд маш аюултай” гэж тэрбээр ярьжээ. 

Эрдэмтэд 54 долоо хоногийн турш 40 хулгана дээр никотинтой электрон тамхийг туршсан бөгөөд судалгааны төгсгөлд хулгануудын 22.5 хувь нь уушгины хорт хавдар тусаж, 57.5 хувьд нь давсагны хорт хавдрын өмнөх шинж тэмдгүүд илэрч эхэлжээ. Хулгануудын амьсгалсан утаа нь электрон тамхи татдаг хүний 3-6 жилийн хэрэглээтэй тэнцэхүйц хэмжээнийх байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, гурваас дээш жил электрон тамхи хэрэглэж буй хүмүүс уушги болон давсагны хорт хавдар тусах эрсдэлтэй гэсэн үг ажээ.

Эх сурвалж: CNBC

холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
БГД-ийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн салбар эмнэлэг нярайн тасагтай болжээ
2
23 цагийн өмнө
Сэтгэлээ уудалж, сэтгэл зүйн зөвлөгөө авах хүсэлтэй хүмүүст санал болгох 7 апп
3
2020.05.28
Шинжилгээгээр 13 хүнд коронавирусийн халдвар илэрлээ
санал болгох
1
14 цагийн өмнө
Kids of Ulaanbaatar: Бидний баярын өдөр, бидний хүсэл мөрөөдөл
2
23 цагийн өмнө
Сэтгэлээ уудалж, сэтгэл зүйн зөвлөгөө авах хүсэлтэй хүмүүст санал болгох 7 апп
3
Өчигдөр
Ариана Гранде асуудлыг томоор харж, зөв тэмцэл өрнүүлэхийг шүтэн бишрэгчдэдээ уриалж байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
3
0
0
0
3
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.