UBLife Logo
Дэлхий

Элон Маск, Граймс нар хүүгийнхээ нэрний утгыг ингэж тайлбарлажээ

Б.Саруул
Б.Саруул
Элон Маск, Граймс нар хүүгийнхээ нэрний утгыг ингэж тайлбарлажээ

Тесла, SpaceX компаниудын үүсгэн байгуулагч Элон Маск, түүний найз бүсгүй болох Канадын дуучин, ая зохиогч Граймс нар хэдхэн хоногийн өмнө хүүтэй болсон билээ. Тэд шинэ хүндээ X Æ A-12 хэмээх өвөрмөц нэр өгсөн нь цахим ертөнцөд шуугин тарьсан юм. Харин Элон Маск, Граймс хоёр твиттерт хүүгийнхээ нэрний утгыг ингэж тайлбарлажээ. 

X - үл мэдэгдэх хувьсагч (математикийн тэгшитгэлийн)

Æ - AI буюу хиймэл оюун ухаан хэмээх үгийн товчлол

A-12 - SR-17 (бидний дуртай нисэх онгоц) -ны анхны загвар.  Ямар нэгэн зэвсэг, хамгаалалтгүй ч хурдтай. Тулаанд гайхалтай сайн, хүч хэрэглэдэггүй. 

A - миний дуртай дуу болох Archangel-ийн эхний үсэг гэж Граймс жиргэжээ. Харин Элон Маск найз бүсгүйнхээ тайлбарт бяцхан залруулга хийсэн байна. Граймс SR-71 онгоцны нэрийг алдаж бичсэнийг Маск 'эвтэйхэн' залруулжээ.   

Холбоотой мэдээлэл: Элон Маск хүүгээ X Æ A-12 гэж нэрлэсэнтэй холбоотой 10 ХӨГЖИЛТЭЙ МИЙМ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
4
5
7
0
0
0
10

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.