Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Эмч нар залууст коронавирус, сексийн талаар мэдлэг олгохын тулд ТикТок ашиглаж байна


Сексийн үеэр бэлгэвч урагдвал яах ёстой талаар нэгэн эмч ТикТок бичлэг хийснийг 12.8 сая хүн үзжээ. Энэ мэтчилэн бэлгийн боловсролыг хичээлийн танхимд олгохоос илүү залуусын хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн сонирхолтой хэлбэртэй болгосон нь илүү олон хүнд хүрч байна. 

Бэлгэвч урагдсан үед Plan B эмийг ууснаар жирэмслэлтээс 95 хувь найдвартай хамгаалдаг тухай ТикТок бичлэг хийсэн эмч бол Техас мужийн Коллеж-Стейшен хотод эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг Даниэлл Жонс юм. Тэрбээр "Миний ТикТок аккаунт залууст яг л эх барих, эмэгтэйчүүдийн эмч найзтай байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. ТикТок бол ийм төрлийн мэдээлэл хэрэгтэй байгаа хүмүүсийг олж, тэдэнд шаардлагатай мэдээллийг хүргэхэд тохиромжтой платформ юм. ТикТокоор дамжуулж залуучуудын эмч нарт итгэх итгэлийг нэмэгдүүлж, эмнэлгийн тусламж авах нь төсөөлснөөс хялбар, хүртээмжтэй гэдгийг тэдэнд ойлгуулах боломжтой" гэж ярьжээ. Доктор Жонс бол залуучуудын дунд түгээмэл тархсан эрүүл мэндийн ташаа, хуурамч мэдээллийн эсрэг тэмцэх зорилгоор ТикТок ашиглаж буй эмч, мэргэжилтнүүдийн нэг юм. 

ТикТок аппликэйшн сүүлийн 10 жилд хамгийн их татагдсан аппликэйшнүүдийн 7 дугаарт бичигдэж байна. Түүнчлэн App Store-оос 2018, 2019 онд хамгийн их татагдсан аппликэйшнээр нэрлэгдэж, дэлхий даяар залуучуудын хамгийн их хэрэглэдэг платформ болжээ. Одоогоор ТикТок хэрэглэгчдийн 40 орчим хувийг 16-24 насныхан эзэлж байна.

Миннесота мужийн Анагаах ухааны их сургуулийн доктор Роуз Мари Лесли мөн л ТикТокын идэвхтэй хэрэглэгч билээ. Электрон тамхи (vaping)-аас үүдэлтэй уушгины өвчний талаарх түүнийг бичлэг 3 сая хүнд хүрсэн байна. Мөн ханиад, ХДХВ-ийн эсрэг вакцины тухай ТикТок бичлэгүүд нь түүний төсөөлж байгаагүй олон хүнд хүрчээ. Эрүүл мэндийн холбогдолтой мэдээллүүдийг платформын онцлогт тохируулан хувиргах нь чухал гэж Доктор Лесли үздэг. Тиймдээ ч тэрбээр "ТикТокын вайрел бүжиг бүжиглэж калорио шатаагаарай" гэх мэт сонирхолтой, зугаатай зөвлөгөө өгөх нь бий. Мөн бичлэгийнхээ санааг тус платформыг идэвхтэй хэрэглэдэг өсвөр насны хүүхдүүдээс авдаг гэж тэр ярьжээ.

Холбоотой мэдээлэл: Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг болох нь тогтоогдлоо

Мэргэжилтнүүд эрүүл мэнд, бэлгийн боловсролтой холбоотой мессеж, хэрэгцээт мэдээлэл түгээх зорилгодоо сошиал медиаг ашигласаар ирсэн боловч ТикТокоор дамжуулж мэдээлэл хүргэх нь тэдэнд шинэ сорилт болж байна. Учир нь, тус платформд богинохон, хөгжимтэй, хошин шогийн мэдрэмжтэй постууд олон хүнд хүрдэг тул электрон тамхи (vaping), коронавирус, хоол тэжээл, секс гэх мэт эрүүл мэндийн холбогдолтой агуулгыг түгээх нь төвөгтэй бөгөөд эмч нараас мэдрэмж, ньюанс ихээхэн шаарддаг аж. Мөн залууст үнэн, бодитой мэдээлэл түгээх зорилгоор ТикТок ашиглаж байсан эмч онлайн шившиглэлд өртөж, хүмүүсийн шүүмжлэлийн бай болсон тохиолдол хүртэл гарчээ. 

Тухайлбал, Охайо мужийн Цинциннати хотын хүүхдийн эмч Николь Болдуин вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчнүүдийн жагсаалтыг гаргаж, вакцин нь аутизм үүсгэдэг гэх ташаа ойлголтыг залруулахыг зорьжээ. Гэтэл түүний ТикТок, Твиттер, Фэйсбүүкийн хаяг шүүмжилсэн, заналхийлсэн сэтгэгдлүүдээр дүүрч, хүмүүс түүний тухай бичихдээ "№1 нийтийн дайсан" гэх хэштаг ашиглаж байв. Улмаар сайн дурын ажилтнуудын баг Болдуин эмчид сошиал хаягуудаа хянахад нь тусалж, ёс бус харилцсан 5200 гаруй хэрэглэгчийг Фэйсбүүкээс "хөөлгөжээ". Энэ явдлаас болж тэрбээр ТикТокоос түр завсарлага авахаар шийдсэн бөгөөд эмч нар залуу үеийнхний анхаарлыг татахуйц зөв мессеж хүргэхдээ зохисгүй, мэргэжлийн бус алдаа гаргахаас зайлсхийх хэрэгтэйг сануулжээ.

ТикТокын бичлэгийн товч, хөгжилтэй хэлбэр нь ерөнхий мэдлэг ба өвчтөнд зориулсан эмнэлгийн зөвлөгөө хоорондын ялгааг бүдгэрүүлэх эрсдэлтэй хэмээн зарим эмч нар санаа зовниж байна.

Үүний зэрэгцээ түгээж буй мэдээллийн агуулга мэргэжлийн, үнэн зөв эсэхийг шалгах нь чухал гэдгийг Өмнөд Калифорнийн их сургуулийн багш Сара Можарад онцолсон юм. ТикТокын бичлэгийн товч, хөгжилтэй хэлбэр нь ерөнхий мэдлэг ба өвчтөнд зориулсан эмнэлгийн зөвлөгөө хоорондын ялгааг бүдгэрүүлэх эрсдэлтэй хэмээн зарим эмч нар санаа зовниж байгаа аж. Нүүрс ус багатай хооллох тухай 60 минутын яриаг 60 секундын дуу, хөгжимтэй бичлэг болгож хувиргаснаар залуучуудын дунд төөрөгдөл үүсгэж болзошгүй гэж Техас мужийн МакАллен хотын зүрх судасны эмч Кристиан Ассад хэлсэн юм. 

Залууст эрүүл мэндийн холбогдолтой мэдээлэл түгээх гэсэн эмч нарын оролдлого зарим тохиолдолд саад бэрхшээл, огт төсөөлөөгүй үр дүнд хүргэж байгаа ч нөгөө талаар эерэг үр дүнд хөтөлж байна. Өнгөрсөн жил АНУ-д электрон тамхи хэрэглэдэг залуус үл мэдэгдэх уушгины өвчин тусаж, хэд хэдэн хүн амиа алдсан явдал гарсан билээ. Электрон тамхийг ихэвчлэн залуучууд хэрэглэдэг ба 'жинхэнэ тамхи шиг хортой биш' гэх ташаа ойлголт тэдний дунд түгээмэл байдаг. Харин электрон тамхи (vaping)-ны хор уршигтай холбоотой мэдээлэл цацагдаж эхэлснээр электрон тамхиа устгах бүтээлч аргууд гэх мэт залуучуудыг хамарсан ТикТок трэндүүд дэлгэрч байна. 

Эх сурвалж: Independent

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
9 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.