Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсэж байгаа хүндрэл, чирэгдлийг багасгахыг үүрэг болголоо


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагуудтай уулзлаа. Тэрээр эмнэлгийн удирдлагуудад хандаж ард иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад үүсдэг төвөг чирэгдлийг арилгаж, түргэн шуурхай хүндрэл багатай үйлчлүүлэх дэд бүтцийг бий болгох нь чухал байгааг хэллээ. Ялангуяа нийслэлийн захын дүүрэг, алслагдсан аймаг сумаас ирж, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг авах гэсэн иргэдэд тулгарах хүндрэл их байна. Тухайлбал эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө эрт ирээд дараалалд зогсдог. Тухайн өдөртөө үзүүлэх цаг нь дуусчихвал маргааш нь ахиад ирж дараалалд зогсдог.

Ийм төвөгтэй байдлыг арилгахын тулд эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийн төв, тусгай дугаарын утас ажиллуулах хэрэгтэй гэдгийг хэллээ. Иргэд энгийн ярианы төлбөртэйгөөр тусгай дугаарт дуудлага хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээний цаг, дугаар авдаг болсноор маш олон иргэдийн цаг, мөнгийг хэмнэх ач холбогдолтой. Тиймээс эхний ээлжид үүнийг яаралтай ажил хэрэг болгохыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. 

Мөн цаашид эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн цахим системийг хөгжүүлэх ажлыг ч яаравчлан хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэллээ. Ингэхдээ хөрөнгө мөнгө дутагдалтай гэх мэт шалтгаан тоочих биш сэтгэл гаргаж ажиллах, зохион байгуулалтын оновчтой шийдлүүдийг гаргахад анхаарлаа хандуулж ажил гэдгийг Т.Мөнхсайхан сайд эмнэлгүүдийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.