Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эмзэг сэдвүүдийн талаар илэн далангүй ярилцдаг 3 МОНГОЛ ПОДКАСТ


Монгол хэлээр гардаг подкастуудын тоо өдөр өдрөөр нэмэгдэж байна. Хэдхэн жилийн өмнө гарын арван хуруунд багтах цөөхөн монгол подкаст цацагддаг байсан бол өдгөө төрөл бүрийн сэдвээр ярьдаг, чанартай, сонирхолтой монгол подкаст олон болжээ. 

Энэ удаагийн тоймоор хүмүүсийн ярихаас ичдэг, эмээдэг 'эмзэг' сэдвүүдийн талаар нээлттэй ярилцдаг гурван подкастыг онцолж байна. Чөлөөт цагаараа хийх зүйл хомс байгаа эдгээр өдрүүдэд сонирхолтой подкаст сонсож цагийг үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлээрэй.   


Хүлээлгийн өрөө 

Бэлгийн амьдрал саяхныг хүртэл табу буюу хориотой сэдэв байлаа. Нийгэм хувьсахын хэрээр хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, үргэлж хаалганы цаана үлддэг 'хориотой' сэдвүүдийн талаар нээлттэй, илэн далангүй ярилцахыг эрмэлздэг болжээ. Тэдний төлөөлөл бол Заяа, Ариунаа хоёр юм. ХБНГУ-д сурч, ажиллаж амьдардаг тэд сексийн амьдралын тухай ярилцдаг Хүлээлгийн өрөө подкастыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. 

Хүлээлгийн өрөөний бүсгүйчүүд хүмүүсийн тэр бүр зориглож ярьдаггүй сэдвүүдийн талаар өөрсдийн туршлага, мэдээллийг хуваалцаж, зочин урьж, сонсогчидтойгоо ойр байж чаддаг. 

(ЭНД дарж эхний дугаарыг сонсоорой)

Аав би Таяр 

Найзуудтайгаа ямар ч сэдвээр нэвт шувт ярилцдаг хэрнээ эцэг эхтэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүлж, сэтгэлээ уудалж чаддаггүй хүмүүс байна уу? Тэгвэл Аав би Таяр подкастыг сонсоорой, ээж аавтайгаа зэрэгцэж суугаад сонссон ч болно. Магадгүй бид хамгийн дотно хүмүүстэйгээ хамгийн бага ярилцдаг юм шигээ. Ингэж явсаар заримдаа нэгнээ таньдаггүй шахуу хүмүүс болох нь ч бий. Тэгвэл аав, охин хоёр яг ийм шалтгаанаар подкаст эхлүүлжээ. 

Яриа эхлэхэд нэг талаас аавдаа гомдож туньсан, буруугаар ойлгосон Ялгуун, нөгөө талаас охиноо хайрлаж энхрийлсэн, басхүү гэмшсэн өнгө бүхий Баяр хоёрын бишүүрхүү харилцан яриа өрнөнө. Ярилцахын хэрээр тэд сэтгэлээ нээж, үл ойлголцлоо арилгана. Энгийн нэг аав охин хоёрын яриа мэт боловч 90-ээд оны залууст ойр санагдах амьдрал, эцэг эх ба хүүхдүүдийн харилцаа энэ подкастаас тод ажиглагдана. 

(ЭНД дарж эхний дугаарыг сонсоорой)

The Underdogs Mongolia Podcast

The Underdogs Mongolia Podcast танин мэдэхүйн подкастыг АНУ-ын Вашингтон хотод ажиллаж амьдардаг Бараа, Нээнээ хоёр хөтөлдөг. Тэд аливаа ойлголт, ухагдахууныг онолын мэдлэг, амьдралын туршлага, хошин шогийн мэдрэмжтэйгээ хослуулан тайлбарладгаараа онцлог. Ийм уйтгартай сэдвийг яаж ингэж сонирхолтой, хөгжилтэйгээр тайлбарладаг юм бол гэж бодогдмоор. Хамгийн гол нь тэд сэдвийнхээ талаар судалгаа хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж өгдгөөрөө бусдаас ялгардаг. 

Хэрэв таны эргэн тойрны хэн нэгэн  "Хар тамхи гэж юу вэ", "Ментор гэж хэн бэ", "Гар хангалга гэж юу вэ" гэх мэт сэдвийн талаар сонирхож байвал энэ подкастыг санал болгоорой. The Underdogs Mongolia Podcast товчхондоо "юу вэ" гэдэгт хариулт өгөх болно. 

(ЭНД дарж эхний дугаарыг сонсоорой)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.12.22
Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх 2022 оны шилдэг 9 подкаст
2
2022.09.26
Playlist: "Та яг одоо ямар дуу сонсож байна вэ" 70 дахь дугаарт гарсан 26 дуу
3
2022.09.22
#WomenWhoDare | Cocktail and Crime: Сонсогчдоо хооронд нь танилцуулж, комьюнити үүсгэхи...
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
2
15
0
0
0
2
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.