Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энд онд монгол хэлээр орчуулагдан гарсан онцлох 6 ном


Энэ онд орчуулагдан гарсан номуудаас онцлох 6 номыг та бүхэндээ сонирхуулж байна. Уншиж амжаагүй ном байвал сонирхоорой.


1. Коралайн - Нил Гейман

“Коралайн” туужийг 21 дүгээр зууны 100 шилдэг зохиолын 82 дугаарт нэрлэж байлаа. Хүүхдийн зохиолыг орчин цагт өгүүлэмж, цар хүрээ, агуулга, дүрийн хувьд шинэ шатанд гаргасан эл уран сэтгэмжит туурийг өнөө цагийн “Алиса гайхамшгийн оронд”-той зүйрлэн, хэдийн сонгодогт тооцох болжээ.

2. Хэрхэн амьдрах вэ? - Сара Бэйкбэлл

“Хэрхэн амьдрах вэ?” хэмээх асуултад хариу болох энэхүү 20 “эсээ” хүн төрөлхтний сод сэтгэгч, хамгийн сонирхолтой харилцан ярилцагчийн гэрт тухлах боломжийг олгох болно.

3. Өнчрөл хагацлын он жилүүд - Казүо Ишигүро

Өнчрөл хагацлын он жилүүд хэмээх энэхүү бүтээл Ишигүрогийн тав дахь роман бөгөөд 2000 онд анх олны хүртээл болжээ. 1930-1937 оны хооронд Лондон болон Шанхайд ихэнх үйл явдал нь өрнөх энэ романы гол баатар нь Кристофер Бэнкс хэмээх эр байх болно.

4. Хайрын дөчин дүрэм - Элиф Шафак

Элиф Шафак Исламын ертөнцөөс олон улсад хамгийн сайн танигдсан зохиолчдын нэг юм. Түүний эл бүтээлийг BBC-ээс “Хамгийн нөлөө бүхий 100 роман”-ы нэгээр нэрлэсэн байдаг.

5. Шинэ амьдрал - Орхан Памук


“Би нэг өдөр нэг ном уншсан, тэгээд бүх амьдрал минь өөрчлөгдсөн.” Орхан Памукийн бадрангуй, шүлгэн, ид шидийн Шинэ амьдрал роман энэ өгүүлбэрээр эхэлнэ. Зохиолын баатар маань уншсан номынхоо нөлөөнд гүн орж, номын хуудас дундаас цацрах гэрэлд бүх амьдралаа зориулж, номын амласан шинэ амьдралыг хайдаг.

6. Одиссэй - Хомэр 

Барууны уран зохиолын хамгийн эртний хэмээн тооцогддог Илиада болон Одиссэй нь НТӨ 725-675 оны хооронд буюу 2600 гаруй жилийн тэртээд бүтээгдсэн. “Одиссэй” их хөлгөн тууль Монголд анх удаа бүрэн эхээрээ, МУСГЗ Д.Цахилгаан гуайн орчуулгаар уншигчдын хүртээл болжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Батхолбоо 2020.11.28 172.69.252.137

Түүхэн ач холбогдлоороо Одисэй нэг номерт байх ёстой.

0 Хариулах