Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ 7 хоногт өрнөсөн ЧУХАЛ 10 үйл явдал


Өдөр тутмын сошиал давалгаанд өртөж, чухал мэдээллээ авч чадахгүй байгаа бол анхаарлаа хандуулна уу. Энэ долоо хоногт болж өнгөрсөн чухал үйл явдлуудын тухай мэдээллийг цөөн үгээр хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас Монгол-БНХАУ хооронд агаар, төмөр замаар зорчих хөдөлгөөнийг зогсоов.

Дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 12-нд зарлиг гаргалаа.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ө.Шижирийг мөн өдрөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд томиллоо.

Ашиглалтын шаардлага хангахаа болиод удсан Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан”-ы үйл ажиллагааг зогсоох тухай саналаа нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд болон холбогдох албаны хүмүүст өргөн барина гэдгээ НИТХ-ын тэргүүлэгч, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар нарыг томилж, Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.

Цахилгаан автобусыг ирэх сарын 2-ны өдөр хүртэл туршилтаар үйлчилгээнд гаргаж байна. Уг автобус нь дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 60 хувь зардал хэмнэдэг онцлогтой аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад хамгаалалтын нүдний шил, үзлэгийн бээлий, амны хаалт N95, нэг удаагийн амны хаалт, нэг удаагийн халад гэсэн 5 нэрийн хувийн хамгаалах хэрэгслийг гардуулж өглөө.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр БНХАУ-ын Эрээн хотоос хүсэлт гаргасан Монгол Улсын 104 иргэнийг татан оруулах ажлыг зохион байгуулав. Иргэдийг Эрээн хотод эрүүл мэндийн үзлэгт хамруулсан бөгөөд хилээр нэвтрэх үед Хилийн мэргэжлийн хяналтын алба тандах давтан үзлэгийг хийхэд ямар нэг сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Тэднийг 14 хоногийн хугацаанд тандалт хийх үүднээс Замын-Үүд суманд түр байршуулаад байгаа юм.

Цахим орчинд худал мэдээлэл тарааж нийгэмд эмх замбараагүй үүсгэхээс сэргийлж хэвлэл мэдээллийн байгууллагууд эх сурвалжтай, бодитой мэдээллийг олон нийтэд хүргэхийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар уриалжээ. Худал мэдээ мэдээлэл тарааж, нийгэмд зориуд эмх замбараагүй байдал үүсгэсэн иргэдэд Зөрчлийн хуулиар холбогдох арга хэмжээ авах аж.

Коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлье! Эрүүл мэндийн яамнаас коронавирусээс өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар байнга мэдээлэл өгч буй. Гэр бүлд зориулан өгсөн дараах зөвлөгөөг хүргэж байна.

ЗурагТайлбар




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
Өчигдөр
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.