Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Энэ 7 хоногт өрнөсөн ЧУХАЛ 8 үйл явдал


Энэ долоо хоногт болж өнгөрсөн чухал үйл явдлуудын тухай мэдээллийг цөөн үгээр хүргэж байна.


Засгийн газрын ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгав. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгаж байгаа гэсэн үг.

Сар шинийн өдрүүдэд буюу энэ сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл улс, хот хоорондын тээврийг зогсоох шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргалаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргасан билээ.

Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс буюу 2020 оны хоёрдугаар сарын 21-нд бүрэн зогсооно.

Нийслэлийн хэмжээнд “Эргүүл” арга хэмжээг эхлүүллээ. Эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчид иргэдэд нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлсээ хаяхгүй, ил задгай бие засахгүй соёлч байхыг уриалж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тараах юм. 

Сар шинийн баяраар иргэдийг дроноор хянахгүй.


ЗурагТайлбар




"Сар шинийн баярыг өнжих шийдвэр гарсан тул эрхэм суралцагчид та бүхэн теле хичээлдээ хамрагдан, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөгөө зөвлөмжийг мөрдөөрэй. Харин эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ теле хичээл үзэхэд нь дэмжлэг үзүүлж, туслахаа мартуузай. Ирэх долоо хоногийн теле хичээлийн хуваарийг хүргэж байна" гэж БСШУСЯ-наас мэдээллээ.

“Эрдэнэс Монгол” ХХК өнөөдөр арилжааны банкуудтай “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар (Эрдэнэс бонд) төлөх тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Ингэснээр Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа бүрмөсөн тэглэж, тэтгэвэр авагчид тэтгэврээ бүрэн авах баталгаатай боллоо.



Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
17 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.