Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ 7 хоногт өрнөсөн ЧУХАЛ 10 үйл явдал


Өдөр тутмын сошиал давалгаанд “дарагдсан” чухал үйл явдлуудыг хүргэж байна.

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000-тын дэвсгэртийг ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар боллоо.

Ирэх даваа гараас НӨАТ-ын урамшууллыг буцаан олгож эхэлнэ.

Улсын онцгой комиссын хуралдаан болж, шинэ коронавирусийн халдвараас сэргийлж нэг эмнэлгийг тусгайлан бэлдэхээр боллоо.



Монголд 5074 орчим монгол бөхөн тоологджээ. 2018 оны арванхоёрдугаар сарын тооллогоор 3800 орчим тоо толгой үлдээд байсан юм.


МСҮТ-ийн суралцагчид сард 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгохыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэв.

Яармагт баригдаж буй Нийслэлийн эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаа Хотын Захирагч С.Амарсайхан мэдэгдлээ. 

Ирэх долоо хоногийн эхээр хүйтний эрч суларч, Улаанбаатарт өдөртөө 3 градус хүртэл дулаан байхыг ЦУОШГ-аас мэдээлэв.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө. Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангарагийн хуудсанд гарын үсэг зурлаа.

Маргааш буюу хоёрдугаар сарын 8, 9-нд Парисын их дуулга тэмцээн болно. Финалын барилдаанууд орон нутгийн цагаар 17.00 цагт эхлэх бөгөөд Улаанбаатараас долоон цагийн зөрүүтэй учир шөнийн 00:00 цагаас үзэх боломжтой.

“Баянзүрх дүүргийн эмнэлэгт дөнгөж сая коронавирус илэрч хөл хорио тогтоож байна” гэх худал мэдээллийг цахим хаягтаа нийтэлсэн иргэн Э-г Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс олж, Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгож арга хэмжээ авлаа. Иймд иргэд та бүхэн коронавирустэй холбоотой худал ташаа мэдээлэлд итгэхгүй байж, энэ талын мэдээ, мэдээллийг албаны эх сурвалжаас авахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
22 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
2
0
4
0
1
1
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.02.08 49.98.47.22

Nice

0 Хариулах