Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Энэ долоо хоногийн 5 эерэг үйл явдал


Энэ долоо хоногт болж өнгөрсөн нааштай сайхан үйл явдлуудыг UBLIFE тоймлон хүргэж байна.

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ ажил үүргээ гүйцэтгэж явах зуур гэрт нь гал гарч, байр сууц нь шатсан юм. Цагдаагийн байгууллагад 16 жил ажиллаж буй, мөн талийгаач эгчийнхээ бүтэн өнчин хоёр хүүхдийг асран халамжилдаг түүнд  байгууллагын хамт олон болон бусад сайн санаат хүмүүс хандив өргөж, 2 өрөө байр бэлэглэжээ. 


2. Улаанбаатар хотын 10 байршилд явган хүний гарцын гэрлэн дохиог эмч, цагдаагийн дүрсээр асдаг болгожээ. Энэ нь эдгээр албан хаагчдад талархлаа илэрхийлж буй хэрэг юм. Бидний төлөө ажиллаж буй та бүхэндээ баярлалаа.


3. Cosy Club Ulaanbaatar-ын хамт олон "Дулаан аян" нэртэй хандивын аян санаачилж, дулаан хувцас, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, хоол хүнс хэрэгцээтэй буй зорилтот бүлгийн хүмүүст тусалсан байна. Хандивын ажилд оролцож, бусдын төлөө сэтгэл гаргасан хэн бүхэнд баярлалаа.


4. Цэргийн төв эмнэлэгт ковид-19 оноштой, биеийн байдал нь хүнд байсан өндөр настны бие сайжирч, Яармагийн эмнэлэг рүү шилжсэн байна.


5.Тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэний бие нь муудаж, харвалт өгөн, замын хашлага мөргөн зогссон байсныг Тээврийн цагдаагийн албан хаагчид ажиглан мэдэж, яаралтай тусламж үзүүлэн, эмнэлэгт хүргэсэн байна. Хүний амь нас аварсан Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболд, цагдаагийн ахлагч Г.Баярхүү болон ахлах дэслэгч Б.Эрхэмбаяр нарт баярлалаа. 


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
9 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
10 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
11 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.