Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ долоо хоногт нээх "Train to Busan 2: Peninsula" киноны тухай 13 баримт


2016 онд нээлтээ хийсэн даруйдаа зомбитой кинонуудаас дээгүүр жагсаж чадсан "Train to Busan" киноны хоёрдугаар анги манайд энэ долоо хоногт нээлтээ хийх гэж байна. Тус киноны тухай баримтуудыг хүлээн авна уу.


1. Тус кинонд "Train to Busan" киноноос 4 жилийн дараах үйл явдлыг харуулна. 

2. Киноны найруулагчаар өмнөх киног ч мөн найруулсан найруулагч Ён Сан Хо ажилласан.  

3. БНСУ-д нээлтээ хийсэн даруйдаа рекорд тогтоож, 13 сая ам.долларын ашиг олсон байна. Мэдээж энэ хугацаанд орлого өсөн нэмэгдсээр байгаа нь ойлгомжтой.

4. Маш олон хүн өмнөх ангийн дүрүүд кинонд дахин гарна гэж байсан ч найруулагч "Энэ ангид цоо шинэ дүрүүд гарна" хэмээсэн юм. Бид зомби болон хувирсан Гун Юүг бид олж харахгүй нь.

5. Энэ кино илүү "Mad Max" талдаа. Учир нь та үйл явдал, хөөцөлдөөн, айдас, цус хөөргөсөн тулааныг л илүүтэйгээр мэдэрнэ гэсэн үг. 

6. Киноны нээлтээ тийм ч их хойшлуулалгүй, хөл хорионы үеэр гаргасан нь мөн учиртай гэнэ. Найруулагч мэйлээр өгсөн ярилцлагадаа "Кино дэлгэцийн салбар яг одоо маш хүнд үеийг даван туулж байна. Гэхдээ киногоо нээж, хүмүүст үзэх боломж олгосноор маш олон хүнд, уран бүтээлчдэд итгэл найдвар хайрлана гэдэгт итгэлтэй байна" хэмээн "straitstimes"-т дурдсан юм. Мөн "Маскаа заавал зүүгээрэй" хэмээн үзэгчдэд уриалсан юм.

7. Кино 2019 оны зургаадугаар сарын 24-нд зураг авалтаа эхлүүлсэн. 

8.  Нийт 16 сая ам.долларын өртгөөр бүтсэн. Энэ нь 8 сая ам.долларын өртгөөр бүтсэн эхний ангийн зардлаа дахин нугалсан явдал юм.

9. "Peninsula" уг нь Каннын кино наадмаар гарах ёстой байсан ч коронавирусийн улмаас кино наадам болоогүй билээ.

10. Кино нийт 116 минут үргэлжилнэ.

11. Найруулагч, "Train to Busan киног бид тийм их амжилт олно гэж бодож байгаагүй. Кино сурталчлах үедээ бид 'зомби' гэдэг үг хэрэглэхийг ч хориглож байлаа. Учир нь тэр үед энэ тийм ч сонирхолтой сонсогдохгүй байсан ба үзэгчид бүр ч сонирхохгүй байж мэднэ хэмээн бодсон" гэж ярьсан байдаг.

12. БНСУ-д "Train to Busan" киноноос өмнө алдартай зомбитой кино байгаагүй билээ. Харин эхний анги болон үргэлжлэл "Peninsula" Солонгос гэлтгүй дэлхийн шилдэг зомбитой кинонуудын нэг болоод байна.

13. Энэ баасан гарагт буюу долоодугаар сарын 24-нд "Train to Busan 2: Peninsula" манай улсад нээлтээ хийх гэж байна. Та бүхэн амны хаалтаа зүүж, өөрийн тасалбар дээрх суудлын дагуу сууж, хариуцлагатайгаар шинэхэн киногоо хүлээн авч үзээрэй!

Трейлер:

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
7
0
0
1
2
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.07.21 172.69.45.135

Nasnii hyzgaartai yu

1 Хариулах