Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ид гялалзаж явсан реппер "Juice WRLD" 21 насандаа таалал төгслөө


Хип-хоп хөгжмийн салбарт энэ онд ид гялалзаж, өөрийгөө таниулж чадсан реппер залуу ийнхүү 21 насандаа таалал төгслөө. Арванхоёрдугаар сарын 8 буюу өнгөрөгч ням гарагт TMZ сайт дээр түүний тухай мэдээлэл анх тавигджээ. 

Juice WRLD 21 нэрээрээ танигдсан Жарад Антони Хиггинсийн сууж явсан онгоц Чикагогийн нисэх онгоцны буудалд газардахаар Лос Анжелес хотоос ирж байв. Гэвч газардахаас өмнө залуухан репперийн бие гэнэтхэн тавгүйрхэж, улмаар таталт өгч эхэлсэн байна. Онгоц газардсан даруй түргэн тусламж хүрэлцэн очиход тэр амьд байсан боловч эмнэлэгт хүргэгдсэнээсээ хойш удалгүй амьсгал хураажээ. Түүний үхлийн шалтгааныг бүрэн тогтоогоогүй байгаа боловч түргэн тусламжийн эмч нарын зүгээс зүрхний шигдээс гэх онош тавьжээ.

Анх "All Girls Are The Same" дуугаараа 2018 онд гарч ирж, энэ оны турш шинэ дуунуудаараа сонсогчдоо гайхшруулж байсан залуухан реппер "Би хүмүүсийг одоо байгаа тэр муу муухай газраас нь хөтөлж гаргадаг хүн болмоор байна. Тэр үедээ би магадгүй өөрөө тэр газраасаа гарах түлхүүрээ олж чадах байх. Би олон муу газраар тэнүүчилж, төөрч, тэндээ гацаж явсан. Одоо ч тийм байж магадгүй" хэмээн "Billboard"-д өгсөн ярилцлагадаа дурдаж байсан удаатай.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
BLACKPINK: Лиса Америкт $4 саяар байшин авлаа
2
3 өдрийн өмнө
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
3
3 өдрийн өмнө
BTS-ийн фэнүүдийн заавал очих ёстой 6 газар
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
27
0
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.12.13 202.9.46.16

Har tamhi

0 Хариулах


Зочин 2019.12.12 202.126.89.95

Ум сайн амгалан болтугай

1 Хариулах