Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Энэ зун залуусын дүр төрхийг тодорхойлох өдөр тутмын 14 трэнд загвар


Гадаа "+" хэм зааж эхэлснээс хойш залуусын стиль дийлдэхээ больж, сонин содон, нүд унагам олон хувцаслалт харагдах боллоо. Гэхдээ та ч бас тэдний нэг болох боломжтой. Зөвхөн загвар гэлтгүй чанартай хувцас өмсөх нь маш чухал. Та загварлаг бас чанартай хувцас сонгон өмсөж энэ зун улам гэрэлтээрэй.

Та бүхэндээ энэ зуны өдөр тутмын "look"-ийг "Meters Bonwe"-тэй хамтран хүргэж байна. 

Тус брэндийн хувьд дэлхий даяар 5000 гаруй салбартайгаас гадна стиль, чанар хоёрыг хослуулж чаддагаараа алдартай. Дээрээс нь тун боломжийн үнэтэй! Загварлаг байхыг хүсдэг, бас чанартай хуввас өмсөх хүсэлтэй бүх хүмүүст уг брэндийн хувцас таалагдана.  Мөн Эх үрсийн баярыг тохиолдуулан бүх бүтээгдэхүүн 5/28 -с 06/07 дуустал 20 хүртэл хувийн хямдралтай байгаа юм байна. Өнгө загварыг хослуулан өмсөхөд энэ зун та яаж гэрэлтэж болохыг хармаар байна уу? Залуусын энэ зуны өдөр тутмын трэнд хувцаслалттай танилцацгаая. 


1. Энгийн хэрнээ загварлаг

Энэ зун та хаана ч өмсөөд явж болох тийм хувцас сонгож, дээрээс нь загварлаг харагдаарай. Гэнэтхэн ажлаасаа агаар салхинд гарах ёстой болох ч юм бил үү? Бас цаг агаар яаж ч өөрчлөгдөж магадгүй шүү дээ. Тиймээс энгийн хэрнээ загварлаг харагдах нь өнөөгийн залуусын хувьд чухал болжээ.

ЗурагТайлбар




2. Эрчүүдийн богино өмд

Дандаа л урт өмд өмсөөд яваа юм биш биз? Энэ жил та аль болох хөлөө гаргаж, богино өмд өмсөөрэй. Тохируулан өмсөж чадвал олны харааг булаах нь гарцаагүй.

ЗурагТайлбар



3. Нүд хужирлах цув 

Бороотойд, салхитайд, оройн сэрүүнд өмсөж болох нимгэн хүрэм энэ зун танд гарцаагүй хэрэг болно. Өвөрмөц тусмаа сэтгэл татам. 

ЗурагТайлбар




4. Цайвар жинс / Цагаан өнгө

Зуны хамгийн гэгээлэг, өнгөлөг, шинэлэг харагдах нэгэн нь цайвар жинсийг цагаан өнгөтэй хослуулсан хүн байх болно. 

ЗурагТайлбар



5. Хэт ил биш бас далд биш

Та энэ зун хамгийн сайхан, нууцлаг харагдахыг хүсэж байна уу? Мөр ил гарсан хэрнээ бусад хэсэг нь тийм ч ил задгай биш яг ийм төрлийн хувцаслалт үнэхээр сонирхолтой бас эгдүүтэй байгаа биз?

ЗурагТайлбар



6. Цэгцтэй

Хэт хурц тод өнгөтэй биш, бас тун цэгцтэй, илүү дутуу зүйлгүй яг тийм хувцаслалт аямар цэвэрхэн аятайхан гээч?

ЗурагТайлбар




7. Цайралттай болон ууссан өнгөтэй хувцас

Өнгөнүүд янз бүрээр нийлсэн, цайралт оруулж өгсөн хувцаснууд таныг өвөрмөц харагдуулах болно. Ийм төрлийн хувцсыг хүн болгон өмсөөд явахгүй учир анхаарал татах нь тодорхой.

ЗурагТайлбар



8. "Daddy" стиль

Хэн ч харсан таныг үнэхээр цэгцтэй, цэвэрхэн сайхан хувцасладаг юм байна гэж харах болно. Гэхдээ дунд нь "галзуу бүтээлч" байдлаа бага ч болтугай шингээж өгөөрэй. Ямар нэгэн хурц өнгийн хувцастай хослуулах, эсвэл содон гутал өмсөж болно.

ЗурагТайлбар




9. Хэзээ ч моодноос гарахгүй эмэгтэйлэг дүр төрх

Цаанаа л нэг зөөлөн, хайр татам, туяхан, эмэгтэйлэг хувцсыг энэ зун яаж мартах билээ? Гэхдээ түүнийгээ аль болох чөлөөт загвартай хослуулах хэрэгтэй шүү.

ЗурагТайлбар



10. Малгайтай цамц + Хүрэм

Бас л хуучирдаггүй моод. Гэхдээ хүрэм илүү өвөрмөц, содон өнгөтэй, содон дүрстэй байвал ямар вэ? Харахад энгийн л хэрнээ цаанаа нэг донжтой.

ЗурагТайлбар




11. Урт юбка

Энэ жил урт юбка моодонд орж байгаа. Та ямар ч хувцастай тохируулаад өмсөж болно. Шүүгээндээ заавал нэг урт юбкатай болоорой.

ЗурагТайлбар




12. Харц булаам өнгөний хослол

Та бүр тоть шиг өөрийгөө хэт их өнгөөр булах шаардлагагүй. Харин өмссөн хувцаснууд дунд тань нэг өнгө гайхалтай цойлж харагдаж байвал тэр "күүл." 

ЗурагТайлбар




13. Хуучиршгүй жинс

Гэхдээ одоо илүү "old-school"! 80,90-ээд оны загвар эргэн ирээд удаж байгаа шүү дээ. Гэхдээ яг ийм загварууд одоо л энэ зун цойлно доо.

ЗурагТайлбар




14. Хос хувцас биш ч хосолж харагд 

Хосууд яг ижилхэн хувцас өмсөөд явахад хөөрхөн харагддаг шүү. Гэхдээ... юу илүү хөөрхөн, илүү загварлаг гээч? Яг адилхан биш ч уусан харагдах хувцаслалт. Хосууд, найзууд яг адилхан биш ч ийм байдлаар хосолж харагдахаар хувцаслаарай.

ЗурагТайлбар





Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
9 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
10 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
13 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
3
13
5
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Yaruu 2020.05.28 172.69.45.137

NIce !

0 Хариулах


Зочин 2020.05.28 162.158.7.86

Nice! Wanna buy those clothes.

0 Хариулах


Зочин 2020.05.28 172.69.252.137

Big like

0 Хариулах