Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Эрчүүд ямар бэлэг тэднийг ХАМГИЙН ИХ баярлуулдгийг хуваалцсан нь


Энэ удаад эрчүүдээсээ "Эмэгтэй хүнээс авч болох хамгийн гоё бэлэг юу вэ" гэх асуултыг асуусан бөгөөд нийт 25 залуу бодол сэтгэгдлээ хуваалцсан юм. Та ч бас өөрийн бодлыг СЭТГЭГДЭЛ хэсэгт бичээрэй.

1. Би эмэгтэй хүнийг ямар бэлэг өгч байгаагаар сонждог. Тэд өөрсдөө авахыг хүссэн зүйлээ л өгөөд байх шиг санагддаг юм. Арьс арчилгааны ком авч өгөөд "Эмэгтэйчүүдийн ийм ийм багц байдаг" гээд л, эсвэл түрийвч авч өгөөд "Надад яг иймэрхүү арьсан түрийвч таалагддаг" гэх мэт. Надад бол ажил хэрэгч зангиа аятайхан санагддаг.

-Ж.Амар (27 настай)

2. Гараараа хийсэн зүйл л хамгийн гоё байх.

-Ч.Тамир

3. Технологийн зүйлд дуртай болохоор янз бүрийн төхөөрөмж (Tech Gadget) байвал гоё юм болов уу.

-Ч.Цогтбаяр (32 настай)

4. Орой болгоны сайхан хоол. Ихэнхдээ цуйван.

Б.Хашбат (23 настай)

5. Сүүлийн үеийн технологийн төхөөрөмжүүд (Tech Gadget) таалагдаад байдаг. Эсвэл Apple Store, Spotify ч юм уу Netflix купонууд их гоё.

Б.Лхагвацэрэн (18 настай)

6. Би ер нь хүнээс бэлэг авах бол үргэлж л ном "нэхдэг" байж билээ. Түүнийхээ буянаар цөөнгүй хэдэн номтой болсон шүү /хэхэ/. Одоо бол ном авахаас илүүтэйгээр өөр зүйл бэлэглээсэй гэж боддог. Нэг тийм өхөөрдөм, дотно чихмэл тоглоом, эсвэл эвлүүлдэг зурагт тоглоом ч байж болох юм. Учир нь хөл хорио гээд дүүг харж байгаа орой болгон унтахдаа дүүгийн тоглоомон бамбаруушийг булаацалддаг /өдий том болсон ч гэсэн шүү дээ/.

Би үнэтэй сүржин бэлэгт тийм ч дуртай биш ээ. Бэлэг бүрээс сэтгэл "үнэртэж" байвал л гоё байдаг даа.

Б.Аюур (24 настай)

7. Сүүлийн үед сонирхож байгаа зүйл, хоббиг нь мэдэрч бэлэг өгөх гоё юм билээ. Жишээ нь намайг жингээ хасч байгааг мэдээд манай найз охин надад электрон жин үзэгч бэлэглэсэн. Одоо өдөр болгон жингээ үздэг. Их баяртай байдаг.

Т.Билгүүн (30 настай)

8. Нэг удаа хоолны амтлагчны цуглуулга авсан. Хоол хийх дуртай байсан болохоор их таалагдсан. 

А.А (35 настай)

9. Бүх эрэгтэй хүмүүст сахлын машин хамгийн сайхан бэлэг.

Р.Гал-Од (29 настай)

10. Үнсэлт...

Ако

11. Сонирхож хайрладаг зүйлээс нь авч өгвөл хамгийн гоё байх. Миний хувьд бол Liverpool jersey... 

Б.Ган-Эрдэнэ (30 настай)

12. Гэртээ хэрэгтэй юмаа нэг мөсөн аваад өгөөсэй гэж боддог. Дараа нь намайг аваад өг гэж гуйхгүй амар.

Г.Цогбадрах (42 настай)

13. Хэцүү асуулт байна. Хүн болгоны хувьд өөр байх л даа. Гэхдээ энгийн тусмаа гоё юм болов уу. Магадгүй хоол хийж өгдөг ч юм уу.

Г.Баттүшиг (26 настай)

14. Цэцэг. Талд ургадаг жижиг цэцэг байсан ч хамаагүй.

Эрэгтэй хүн цэцэг хүснэ гэхээр сонин байна уу, хэхэ. Сэтгэлд нийцэх бэлэг зөндөө ч эрэгтэй хүнд цэцэг бэлэглэх эмэгтэй маш цөөхөн болохоор сэтгэлд маш нандин дурсамж үлдээдэг юм шүү дээ.

Г.Ганбат (33 настай)

15. Үнэнч сайхан хайр нь юм уу даа. Өөрийг нь хайрлаж буй тэр хайр.

Н.Энхбат 

16. Чин сэтгэлийн сайхан үг л гоё шүү дээ.

Б.Мөнх-Оч (34 настай)

17. Өөрийн гараар хийсэн бэлгүүд нь сэтгэлд их хүрдэг дээ.

Лхагваа (28 настай)

18. Сэтгэлээсээ хэлсэн урмын үг нь байхад л болно доо.

Б.Бадрал (24 настай)

19. Гоё "Tech Gadget" байвал баярлана аа. Манай эхнэр сүүлд G-Shock авч бэлэглэсэн.

Б.Хонгор 

20. Эмэгтэй нь сонирхлыг нь судалж байгаад шаардлагатай зүйлийг нь мэдээд өгвөл гоё бэлэг болох байх. Миний хувьд бол үнэртэй ус л авмаар байдаг.

З.Адъяа (25 настай)

21. Сэтгэлээсээ өгсөн бэлэг байвал гоё. Гэхдээ яг тэр мөчийг мэдрээд өгвөл гоё оо. Жишээ нь би даарч байвал ороолт, зургийн будаг минь дуусч байвал будаг ч юм уу.

Б.Батка (25 настай)

22. Хайртай хамтлагийнхаа пянзыг авах.

Содоо (28 настай)

23. Өөрийн гараар нэхэж өгсөн ороолт.

Г.Даваадорж 

24. Гоё содон оймс, купон, зангиа.

А.Эрдэнэбаатар (23 настай)

25. Хамгийн сайхан бэлэг бол тэр хүний намайг гэх хайр. Тийм их зүйл хүсдэггүй, зүгээр л дэргэд байгаасай гэж боддог. Заавал юм авч гээд байдаг, битгий гээд байхад л бэлэг авчихсан байдаг юм. Юу ч байсан надад тэр минь л өгч байвал хамгийн сайхан. Үр хүүхэд төрүүлж өгсөн нь л хангалттай том бэлэг шүү дээ.

Жаргал (30 настай)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
12 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
57
1
0
3
0
1

Сэтгэгдэл бичих (14)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

mami 2020.03.24 172.69.252.149

taalagddag zaluudaa tsetseg beleglevel urdaas shidchdiin bolvuu hahha hezee ch martahaargui neg tiim zevuun beleg ugmuur bhin yu gedgiig n bodood2 oldguue

0 Хариулах


b1909700?? 2020.03.23 172.69.252.151

tsetseg avmaar bn . hahahahhaha

0 Хариулах


Bla 2020.03.21 162.158.119.86

Tech gadget etr dawartsan buldruunuud we ingej olon ym yriad bwal bvgded ni tsetseg, dars beleglechihwel taarna xaxa

0 Хариулах


TER 6 2020.03.18 172.69.252.149

Ter dugaar 6 yg GAY!! ULTRA SHU BUR

4 Хариулах


Зочин 2020.03.23 172.69.252.137

tanii hariult amjilttai buderlee. Bayar hurgey!

0 Хариулах


Зочин 2020.03.23 172.69.252.151

to 172.69.252.149

0


Зочин 2020.03.21 172.69.45.137

gay байсан ч яах вэ дээ. Хүнийг хүн гэдгээр нь хайрлаж, хүлээн зөвшөөр.

0 Хариулах


зочин 2020.03.18 172.69.252.139

Цэцэг гоё санагдаж бн, эрэгтэй хүн заавал яагаад болхи бахт байх ёстой гэж, цэцэг авбал их л гоё санагдах байх. бусад нь байх л зүйл бн

0 Хариулах


М 2020.03.18 172.69.252.137

Энэ залуучууд яачавэ. Бэлгийн морины шүдийг тоолдгүээ гэж хүн юу бэлэглэх нь тэр хүний дур мэдрэмжийн хэрэг. Ийм тийм юм авна гэвэл наад чинь бэлэг гэдг утгаа алдана яагад бэлгийг ихэнхдээ хайрцаг саванд хийж өгдөг юм. Гэнтийн буюу юу байх нь тааварлашгүй зүйл. Цэцэг үнсэлт хайр цуйван нтр та нар больж үз хаахаа

12 Хариулах


Сэрлээ сэрэл 2020.03.18 172.69.45.135

зүгээр галзуу эрээ цээргүй хүссэн фантазиаар нь сексдчих тэх үү

0 Хариулах


Зочин 2020.03.18 172.69.252.139

Сайн багаж байвал зүгээрээ дараа нь гэртээ ч юм хийчихнэ

0 Хариулах


Зочин 2020.03.18 172.69.252.137

Hoorhon sanagdlaa gj

0 Хариулах


Tech gadget 2020.03.18 162.158.118.139

Tech gadget reclam bolood ywtsan uu 3 garjiidag shuu

1 Хариулах


Zochin 2020.03.17 162.158.118.153

Ako gedeg nuhur saihan shaajiinaa unselt ntr unsuulj uzeegui hun shg. Hudlaa sondgoiroh gee shaagad aduu sda

3 Хариулах


Зочин 2020.03.17 172.69.252.149

Ako gj unen hudlaa gar bnaa hahah

3 Хариулах


Zochin 2020.03.17 162.158.118.75

Alh hadaas awaad oghod yadgii, oorsdoo ayga tawag belegleed bdg bizdee, eswel piaw arhiig n ognoo, dars l ogood bh chin bilee. Tegeed oorsdoo medreg

0 Хариулах


Зочин 2020.03.17 162.158.119.52

Hadaas ch goy shuu,

0 Хариулах


Зочин 2020.03.17 162.158.118.39

Сахлын машин л бэст нь шүү

1 Хариулах