Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Эрчүүдийн тухай хэвшмэл 10 ойлголт


Таны бодлоор эр хүн ямар байх ёстой гэж бодож байна? Сэтгэл хөдлөл багатай, нулимс унагадаггүй, хээгүй, юуг ч тоодоггүй буюу гүндүүгүй, түрэмгий, асуудлуудаа хүч ашиглаж шийддэг гэх мэт. Энэ удаа сөрөг нөлөөтэй маскулинити буюу “Toxic Masculinity”-ийн түгээмэл жишээнүүдийг нэгтгэн хүргэе. 

  1. Нулимс хориотой

"Эр хүн уйлдаггүй юм." Бараг хөвгүүн бүр энэ үгийг сонсож байсан байх. Нулимс бол сул дорой байдлын илэрхийлэл гэж тэд хэлдэг. 

Залруулга: Эр хүйстэй төрлөө гээд нулимс унагаж болохгүй гэсэн үг биш. Энэ бол сул дорой байдал биш зүгээр нэг сэтгэл хөдлөлийн илэрхийлэл.

2. Асуудлыг нударгаар шийддэг

Жинхэнэ эр хүн асуудлаа нударгаараа шийддэг. “Эр хүн юм бол гараад ир зодолдъё.” 

Залруулга: Асуудлыг тайван замаар, ухаалгаар шийдэх нь хамгийн зөв сонголт. Ямар нэг асуудал гарахад та заавал өөрийгөө эр хүн гэдгийг батлах гэж тийм үйлдэл хийх шаардлагагүй.

3. Эрчүүд үргэлж секс боддог

Зарим эмэгтэйчүүд эрчүүдийг зөвхөн секс хүсдэг гэж боддог. Хүмүүс эелдэг зан гаргах тоолонд сээтгэнэж байна хэмээн хүлээж авдаг. Та бас ингэж боддог юм биш биз?

4. Гэрийн ажил нь эмэгтэй хүний л хийдэг зүйл

"Эхнэртээ атгуулсан эр юм даа, эмэгтэйчүүд л хийдэг ажил шүү дээ."

Залруулга: Нэг дээвэр дор амьдарч байгаа учраас бүгд дор бүрнээ хариуцлагатай байж, ажил үүргээ тэнцүү хувиарлаж байх нь зөв. Хүйсэнд хуваарилсан ажил гэж байхгүй шүү. 

5. Эрэгтэйчүүд хүчирхийллийн золиос биш

"Зөвхөн эмэгтэй хүн л хүчирхийлэлд өртдөг. Хэрэв эр хүн хүчирхийлэлд өртсөн тухай ярих юм бол ичгэвтэр хэрэг" гэж боддог. 

Залруулга: Хүчирхийлэл үйлддэг эрэгтэйчүүд байдаг ч эрчүүд мөн адил хүчирхийлэлд өртөж болдог. Энэ талаар ярих нь огт ичгэвтэр хэрэг биш тул та хэн нэгэнд ярих, мэдэгдэх нь зөв зүйл шүү. 

6. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хамтын ажиллагаа гэдэг худал зүйл

"Эрэгтэй эмэгтэй сайн найзууд байх боломжгүй, тэд хэзээ ч хамтарч ажиллаж чадахгүй зөвхөн өрсөлдөх ёстой. Тэгээд эмэгтэй хүнд ялагдах ёсгүй, тэр бол ичгэвтэр зүйл."

Залруулга: Хэрэв та тэгж боддог бол энэ бодлоосоо болж хэзээ нэгэн цагт галзуурна шүү! Ийм төрлийн бодол чинь сөрөг нөлөөтэй маскулинити. 

7. "Гей" хөгжмийн сонголт

"Эмэгтэй поп дуучид буюу Леди Гага, Тэйлор Свифт болон Кэти Перри сонсдог юм уу? Эмэгтэйлэг юм бэ? Чи гей/ижил хүйстэн үү?"

Залруулга: Таны сонсож байгаа дуу хөгжим, сонирхож буй урлагийн төрөл таны бэлгийн чиг баримжааг илэрхийлэхгүй.

8. Даавуун тор бол эмэгтэйлэг

Эрэгтэйчүүд даавуун тор хэрэглэх нь эмэгтэйчүүдийнхээс бага байдаг тухай судалгааг Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан байдаг. Тус судалгаанд эрчүүд даавуун торыг эмэгтэйлэг гэж боддог учраас ашигладаггүй гэжээ. 

Залруулга: Ирээдүйдээ санаа зовох уу, бусдын шүүмжлэлээс санаа зовох уу? Даавуун торыг яагаад хэрэглэх ёстой тухай нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

9. Феминизм бол эрчүүдийг үзэн ядах тухай

“Феминист хөдөлгөөн бол эрчүүдийн эсрэг хөдөлгөөн, эрчүүдийн дээр гарахын тулд ийм зүйл гарч ирсэн.”

Залруулга: Эрэгтэй хүн ч гэсэн феминист үзэлтэй байж болно. Энэ нь эрэгтэй эмэгтэй хүмүүс ижил тэгш байх тухай юм. Энэ нийгэмд эрэгтэй эмэгтэй хүмүүс адилхан боломжтой, сонголт хийх нөхцөлөөр хангагдсан байхыг хэлж байгаа юм.

10. Хэвлэл мэдээлэл дэх эрэгтэй хүний үнэлэмжтэй өөрийгөө ойр байлгах

Телевизийн сурталчилгаа, киноны гол дүр дээрх залуу шиг баян, мөнгөтэй, ганган машинтай, өө сэвгүй, өв тэгш, гэдэсний булчинтай залууг хараад түүн шиг болохыг эсвэл түүн шиг залуу хүлээж сууна уу? 

Дэлгэцийн тулгаж буй дүрүүдийг харж өөртөө дарамт учруулж байхгүй. Өөрийгөө хайрлаж, өөртөө итгэлтэй байгаарай.


Хөвгүүд бас эрчүүд цэцэг зүүж, бүжиглэж, ягаан өнгийн хувцас өмсөж, бялуу хийж, айж, урлагийн мэдрэмжтэй байж, феминист байж, эелдэг зантай бас супер баатар байж болно.

Мэдээ бэлтгэсэн: Ц.Цэвээнравдан

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
12 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
13 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
1
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.04.01 172.69.252.137

Jinhene er hun hudlaa yarihgui hun muulahgui nariin bish tegeel saihan shalchignalgui nalaigaal bj bwal bolno doo

4 Хариулах


Монгол өвөө 2020.03.31 172.69.252.139

Зөв өө зөв

0 Хариулах


Tseween's Fan 2020.03.30 162.158.118.203

Genderin medremjtei hun juu XD

0 Хариулах


Зочин 2020.03.30 172.69.252.137

hha

0 Хариулах