Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эрлэгийн элчийн хувцас өмссөн эрэгтэй наран шарлагын газраар явж хүмүүсийг гэртээ байхыг уриалж байна


АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол 2.9 сая даваад байна. Хэдийгээр халдварын тархалт буураагүй байгаа ч мужууд эхнээсээ хөл хориог сулруулж, үйлчилгээний газруудыг нээхийг зөвшөөрч байгаад зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа аж. 

Тэдний нэг болох Флорида мужид хуульчаар ажилладаг Даниел Ульфелдер оршин суугчдыг халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд тавдугаар сарын 1-ээс хойш наран шарлагын газруудаар тасралтгүй явжээ. Тэрбээр эрлэгийн элчийн хар хувцас өмсөн, хадуур барьж наран шарлагын газарт ирсэн иргэдийг гэртээ байхыг, маск зүүхийг уриалж байгаа гэнэ. 

Түүнчлэн орон нутгийн удирдлагууд Флорида мужийн хүн ам шигүү суурьшсан бүсүүдэд маск зүүхийг албан ёсоор шаардах ёстой гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлжээ. "Зарим газар Ковид-19 өвчний тохиолдол олноороо бүртгэгдэж байхад зарим бүсэд халдварын тохиолдол харьцангуй цөөн байна. Тийм учраас мужийн удирдлагууд бүс нутагт бүрд тохирсон, оновчтой алхмуудыг хэрэгжүүлэх нь чухал байгаа юм. Тухайлбал, Майами-Дейд гэх мэт газруудад зайлшгүй маск зүүхийг шаардах ёстой. Харин 50-аас цөөн халдварын тохиолдол бүртгэгдсэн Флорида мужийн бусад 20 газар ингэх шаардлагагүй" гэж Даниел Ульфелдер ярьжээ. 

Тэрбээр олон нийтийн шүүмжлэлийг үл хайхран, хүмүүст анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэх аялалаа үргэлжлүүлсээр байгаа аж. 

Долоодугаар сарын 6-ны байдлаар Флорида мужид коронавирусийн 206,447 тохиолдол бүртгэгдэж, 3,778 хүн амиа алджээ. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Өчигдөр
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.