Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

У.Хүрэлсүх: Миний бие улс төрөөс явж байгаа юм биш


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Эрхэм хүндэт иргэд ээ, Та бүхэнд хандаж, Ерөнхий сайд миний бие таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчиж байна. Хоёр хоногийн өмнөх дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү тээвэрлэхэд гарсан алдааг та бүхэн мэдэж байгаа. Энэ үйл явдал бол үнэхээр таагүй, хүнлэг бус үйл явдал болсон.

Тэр эмэгтэйгээс, ард иргэдээс тэр хариуцлагагүй үйл явдал гаргасан хүмүүсийн өмнөөс хүлцэл өчиж байна. Тиймээс Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой.

Энэ асуудлаас болж миний танхимын хоёр сайд огцрох хүсэлтээ өгсөн. Би цэрэг хүн. Ялалтыг ч ялагдлыг ч хамт үүрдэг.  Би энэ кабинетийг элэг бүтэн, энэ бүрэлдэхүүнээр ажиллана гэж бодож төлөвлөсөн. Харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Ард түмний шаардлагыг бид хүлээн авч байна. Энэ ёс зүйн асуудал. Ёс зүйтэй төр, ёс зүйтэй удирдагч байгаасай гэж хүсэж байна.

Ажил хийвэл хийсэн шиг хийдэг, алдаа гаргавал тэрийгээ үүрдэг байх ёстой. Ямар нэг алдааг, хариуцлагыг хамтаар үүрдэг хүүхэд байхаас олж авсан амьдралынхаа философийн хүрээнд Ерөнхий сайдын эрхэм хүндэт үүргээс огцорч байна.

Гэвч миний итгэж, найдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний үзэл бодолд нэгдсэн жагсаалыг улс төржүүлж, санхүүжүүлэн итгэлийг минь алдлаа. Ард түмний итгэл найдварыг эсрэгээр нь ашиглаж, ард иргэдийг турхирч үймээн самуун гаргах вий гэсэн үүднээс би энэ шийдвэрийг гаргалаа. Ард түмний бэлэг тэмдэг байх ёстой Ерөнхийлөгч зохисгүй үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байна.

Гэхдээ миний бие улс төрөөс явж байгаа юм биш. Би шударга ёсны төлөө, шударга шүүхийн төлөө зүтгэнэ.

Би 2017 онд Ерөнхий сайдаар томилогдсон. Таван жилийн хугацаанд Ерөнхий сайдын эрхэм үүргийг гүйцэтгэлээ. Энэ хугацаанд олон арван гацсан төслүүд үйл ажиллагаанд орсон. Улаанбаатар хот утаанаас салж эхэллээ. Хийсэн ажлаа тооцвол их зүйл байна. Өнгөрсөн хугацаанд дэмжиж, итгэж, хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа" гэлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Өчигдөр
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.