Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ерөнхийлөгч Жой Байдены шинэ кабинетын гишүүд хэн байх вэ?


АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангарагаа дөнгөж өргөсөн Жой Байдены шинэ кабинетдаа санал болгож буй гишүүдийн нэрсийг Цагаан ордноос зарлалаа. Энэхүү томилгоог сенат баталснаар гишүүд албан ёсоор ажилдаа орох юм. Сенатад олонх болсон Бүгд Найрамдах намынхан Байдены кабинетын томилгоог баталгаажуулах тал дээр удааширч байгааг хэвлэлүүд шүүмжилж байна. Трамп тангарагаа өргөсөн өдөр түүний танхимын хоёр ч сайдын томилгоо батлагдсан байсан хэмээн харьцуулан бичжээ. 

Ямартай ч Байдены байгуулах танхимд өмнөх ерөнхийлөгчийн танхимын гишүүдээс үлдэх хүн байхгүй бөгөөд нэр дэвшигчид бүгд карьерынхаа туршид төрийн үйлчилгээний байгууллагат ажилласан туршлагатай хүмүүс болох тухай USA TODAY бичиж. Мөн энэхүү сонголтуудыг сенат баталбал шинэ ерөнхийлөгчийн кабинет Америкийн түүхэн дэх хамгийн олон эмэгтэй болон өнгөт арьст гишүүнтэй кабинет болох юм. Гэсэн хэдий ч зарим нэр дэвшигчдийн ажлын туршлага, хийх ажилтай нь сайтар уялдахгүй байгааг судлаачид шүүмжилж буй. Байденыг нэр дэвшүүлж буй хүмүүсийнхээ удирдах болон гүйцэтгэх ур чадварыг ялгаж салгаж чадахгүй байна хэмээж буй юм. CNN Обама, Трамп, Байден нарын танхимын гишүүдийг нас, хүйс, арьсны өнгөөр нь харьцуулсан дараах инфографикийг танилцуулсан байна. 


Жой Байдены кабинетад дараах 22 хүнийг нэрлээд байна. 

  • Батлан хамгаалахын сайд – Ллойд Остин
  • Эрүүл мэнд, хүмүүнлэгийг үйлчилгээний сайд- Хавиер Беккера
  • Төрийн нарийн бичгийн дарга- Энтони Блинкен
  • Зам тээврийн сайд- Пити Буттегиег
  • Боловсролын сайд- Мигель Кардона
  • Барилга байгууламж, хотын хөгжлийн сайд- Марсиа Фадж
  • Хууль зүйн сайд- Меррик Гарланд
  • Эрчим хүчний сайд- Женнифер Гранхолм
  • Дотоод хэргийн сайд- Деб Хааланд
  • Дотоодын аюулгүй байдлын сайд- Алехандро Майоркас
  • Ахмад дайчдын асуудал хариуцсан сайд- Денис МакДоноу
  • Худалдааны сайд- Жина Раймондо
  • Газар тариалангийн сайд- Том Вилсак
  • Хөдөлмөрийн сайд- Марти Уолш
  • Сангийн сайд- Жанет Йеллен
  • Байгаль орчны сайд- Майкл Реган
  • Тагнуулын төв газрын дарга- Уильям Бөрнс
  • Жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх сайд- Изабел Гузман
  • Үндэсний аюулгүйн зөвлөлийн тэргүүн- Аврил Хэйнс
  • Ерөнхийлөгчийн шинжлэх ухааны зөвлөх- Эрик Ландер
  • АНУ-ын худалдааны төлөөлөгч- Катерин Тай
  • Цагаан ордны менежмент, төсөв хариуцсан дарга- Нийра Танден
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.