Улсын Их Хурал (УИХ)-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнгээр тойрог тус бүрт хамгийн олон санал авч, Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан АН-ын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.Ээлжит сонгуульд бүлэг байгуулах хэмжээнд амжилттай оролцож, сонгогдсон УИХ-ын гишүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж, ард иргэдийн хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллахыг захилаа. Мөн өнгөрсөн парламентын үед гарсан талцал, хуваагдлыг давтахгүйгээр эв нэгдлийг чухалчилж, сахилга баттай, бүлгийн хэмжээнд нэг хүн шиг ажиллах ёстой гэв.Коронавируст цар тахлын нөлөөгөөр хүндэрсэн эдийн засагт анхаарал хандуулахын хажуугаар малчдын аж байдалтай ойр байж, хөдөө аж ахуй, уул уурхайн асуудлыг бүрэн эрхийнхээ хугацаанд байнга анхаарч ажиллахыг мөн захилаа.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд АН-ын бүлгийн гишүүдтэй санал солилцож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан болон Д.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Б.Бейсен, Д.Ганбат, А.Адъяасүрэн нар оролцлоо.
Нийгэм
Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийг хүлээн авч уулзжээ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
3
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...
ИХ УНШСАН
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Н.Учралыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив
Манай харваачид байтын Азийн Цомоос хоёр алтан медаль хүртлээ
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу Толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах өргөдөлд 100,860 иргэний санал авсан байна.
ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлнэ
Өнөөдөр нийслэлийн бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлж, цан цохилоо.
Ирэх даваа гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талаарх урьдчилсан хэлэлцүүлэг болно
Шүүхийн үйл явц үргэлжилж байна.
ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй
ОХУ ирэх сараас эхлэн тус улсын бензиний экспортод бүрэн хориг тавихыг зарлалаа.