Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ерөнхийлөгч Х.Баттулга, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар уулзлаа


Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзлаа.



ОХУ-ын Владивосток хотноо энэ сард уулзсанаас хойш Энэтхэг улсад Төрийн айлчлал хийж, хоёр улсын Стратегийн харилцааг бүрэн дүүрэн ашиглах эрмэлзэлтэйгээр дахин уулзаж байгаадаа талууд баяртай буйгаа юун түрүүнд илэрхийлсэн юм.

БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилж, энэ үеэр газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг талууд анхлан баталсан билээ. Төслийн дагуу баригдах энэ үйлдвэрийн дэд бүтцийн ажлууд буюу төмөр зам, автозамын ажил хийгдэж дууссан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт өөрийн биеэр очиж танилцсан талаараа хэлсэн юм.

Мөн Монголын газрын тосны ордууд зонхилон байрлах Дорнод аймгаас дамжуулах хоолой татаж боловсруулах үйлдвэр рүү нефть хүргэх асуудлын хүрээнд талууд нухацтай ярилцлаа. Улмаар дамжуулах хоолой гэхээс илүүтэй тээвэрлэлтийн өөр хувилбар буюу төмөр замаар тээвэрлэх Монголын талын саналыг хүлээн авч, хамтран судалж, дэмжиж ажиллахаар санал нэгдлээ.


Мөн Энэтхэг улсын Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтэд нэмэлтээр шаардлагатай болсон 236 сая ам.долларыг олгох шийдвэр гаргаснаа уулзалтын үеэр зарласан юм. Энэ шийдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга талархалтай буйгаа илэрхийлж, үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад монгол компани, бараа бүтээгдэхүүн оролцуулах зэргээр хамтран ажиллах нь хойшдын хөрөнгө оруулагч, бизнесын харилцаанд эерэг нөлөөтэй болохыг цохон тэмдэглэсэн юм.

Мөн харилцан ашигтай эдийн засгийн харилцааг эрхэмлэж буй Ерөнхийлөгчийн хувьд бизнесийн салбарыг дэмжих асуудалд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Нарендра Модигоос хүслээ.

Талууд мөн уулзалтаар манай хоёр улсын соёл, шашны харилцаа, урлаг спортын арга хэмжээгээр дамжуулан иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.


Албан ёсны уулзалт дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди нар БНЭУ-ын Засгийн газраас Гандантэгчэнлин хийдэд бэлэглэсэн Бурхан багшийн сэрэг дүрийг нээх ёслолын ажиллагааг Улаанбаатар хотоос шууд дамжуулан үзсэн юм.

Шууд дамжуулалтын үеэр Монголын бурхан шашинтны Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Их хамба лам, гавж Д.Чойжамц байлцлаа.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
9 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
14 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.