Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ерөнхийлөгчийн мэтгэлцээний үеэр сонсож буй талын микрофоныг хаахаар болжээ


2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сүүлийн мэтгэлцээн пүрэв гарагт болох гэж байна. Мэтгэлцээний комисс нэр дэвшигчдэд асуултдаа саадгүй хариулж, эсрэг талын нэр дэвшигчийн яриаг таслахаас сэргийлэхийн тулд сонсож буй талын микрофоныг автоматаар хаахаар болсноо мэдэгдлээ. 

Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамп, Ардчилсан намаас нэр дэвшигч Дэд ерөнхийлөгч асан Жой Байден нар өнгөрсөн есдүгээр сарын 29-нд анхны халз мэтгэлцээнээ хийсэн билээ. Мэтгэлцэгчид өгөгдсөн асуултад тус бүр 2 минутын турш хариулах ёстой байтал Доналд Трамп өрсөлдөгчийнхөө яриаг удаа тасалж, хувийн чанартай дайралт хийснээр мэтгэлцээнийг эмх замбараагүй болгосон юм. 

Олон нийтийн сүлжээнд үүнийг ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн гэхээсээ цэцэрлэгийн хүүхдүүдийн маргаан шиг байлаа гэж шүүмжлэх хүн олон байв. Үүнтэй холбогдуулан Мэтгэлцээний комисс ийнхүү шинэ дүрэм мөрдөхөөр болсон бөгөөд талууд ч хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Энэ удаа нэр дэвшигчид зургаан багц сэдвийн хүрээнд мэтгэлцэх ба асуултад хариулах хугацаа урьдын адил тус бүр 2 минут байх гэнэ. 

Дашрамд дурдахад, хоёр дахь халз мэтгэлцээн аравдугаар сарын 15-нд болох байсан ч Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусийн халдвар авснаас үүдэн цуцлагдсан юм. 

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.