Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Эрүүл бус хосын харилцааны 10 шинж


Хосуудын харилцаа үргэлж аз жаргалтай, баяр хөөртэй байдаггүй. Бие биенээ ойлгохгүй, өөрийгөө илэрхийлж чадахгүй үе цөөнгүй тохиодог билээ. Тэр бүрт бие биеэсээ суралцаж, хамтдаа даван туулах боломжтой.  Гэвч хос хоорондын зарим нэг хурцадмал зан байдал удаан үргэлжилсэн тохиолдолд эрүүл бус харилцааг үүсгэдэг. Хосууд үүнийгээ анзаарахгүй байх нь бий. Эрүүл бус харилцаа нь өөртөө сэтгэл хангалуун бус мэдрэмж төрүүлж, сэтгэл зүйн болон бие махбодын хүчирхийлэлд өртүүлж, гэр бүл, найз нөхдөдөө үерхлийнхээ талаар худал ярихад хүргэдэг. 

Хэрэв та хоёрын харилцаанд дараах шинж тэмдгүүдээс илэрч байсан бол харилцааныхаа талаар нухацтай бодож, ойр дотныхоо хүмүүстэй сайтар ярилцаарай.

  1. Сэтгэл хөдлөлийн хувьд хаагдмал 

Үерхлийн эхэн үед сэтгэл хөдлөлөө тэр бүр илэрхийлэхгүй байж болох ч урт хугацааны харилцаанд энэ нь сөргөөр нөлөөлж болох юм. Таныг өөрөөсөө түлхдэг, хайр халамж, сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй хүнтэй удаан хугацаанд хамт байх нь танд сөргөөр нөлөөлөх магадлалтай.

  1. Муу зуршилд автах, түүнийгээ өөрчлөх хүсэлгүй байх

Хосуудын хэн нэгэн нь ямар нэг зүйлд донтож, муу зуршилд автсан тохиолдолд дотно харилцаанд саад болдог. Ийм зан байдал хосуудын хооронд хана болох нь бий. Муу зуршилд автаж өөрийгөө сатааруулах нь хамтрагчид нь сөрөг нөлөөг авчирдаг аж. Харин таны хамтрагч муу зуршлаа өөрчлөхийг хичээж байгаа бол асуудлаа хамтдаа даван туулах боломжтой юм.

  1. Хуурах нь зуршил болох

Ихэнх хүмүүс араар тавилт нь салалтын шалтгаан гэж үзэх нь бий.  Мэдээж хууран мэхлэлт хосын харилцаанд байж болох зүйл биш. Гэхдээ болчимгүй зангийн улмаас ганц удаа алдах эсрэгээрээ хайртай хүнээ байнга хуурахын хооронд маш их ялгаа бий гэдгийг санаарай. Хүн л болсон хойно амьдралдаа алдаа гаргадаг. Харин энэ үйлдэл нь хэд хэдэн удаа давтагдвал бие биенээ гэх хүндлэл үгүй болж, хэн хэн нь шархтай үлдэж хоцрох юм шүү.

  1. Хүмүүжил, ёс суртахууны асуудалтай байх

Хосууд харилцааны чадварын тал дээр бие биедээ туслах бүрэн боломжтой. Харин хэн нэгэн нь ёс суртахуун, хүмүүжлийн хувьд дутагдалтай байвал хамтрагч нь үүнийг засна гэдэг бараг л боломжгүй зүйл. Насанд хүрсэн хүнтэй харьцаж байгаа тохиолдолд сайхан сэтгэл, ёс зүй, шударга зангийн талаар зааж сургах нь таны үүрэг биш юм. Ааш зан, хүмүүжил нь тантай тохирохгүй байвал өөрчлөгдөхийг нь хүлээхийн оронд харилцааныхаа талаар дахин нэг бодоод үзээрэй.

  1. Бүхний төвд өөрийгөө тавих 

Хосын хэн нэгэнд нь хэцүү зүйл тохиолдож, сэтгэл санаагаар унасан үед хоёул түүн дээр төвлөрөх шаардлагатай болдог. Гэвч байнга өөрийнхөө талаар ярьж, таны зорилго, амьдрал, үзэл бодлыг асуудаггүй хамтрагчтай бол та асуудалд орж мэднэ. Эрүүл харилцааны үндэс болох бусдыг ойлгох чадварыг хувиа хичээх үзэл нь үгүй хийдэг учраас хоорондоо бүрэн дүүрэн ойлголцоход хүндрэл учруулдаг. 

  1. Өөрийн мэдэлгүй худал ярих 

Өөрийн мэдэлгүй худал ярьдаг зуршил нь эрүүл бус харилцааны нэг шинж юм. Энэ нь хууран мэхлэлт, ямар нэг зүйлд донтсон үед илэрч болно. Өөрөөр хэлбэл, та найз залуу/охиноо үнэн ярьж байгаа эсэхэд эргэлздэг бол та хоёрын харилцаа асуудалтай байна гэсэн үг. 

  1. Өөрийгөө дүгнэж, цэгнэх хүсэлгүй байх

Хэрэв таны хамтрагч өөрийгөө байнга өмөөрч, асуудалдаа бусдыг буруутгадаг бол энэ нь хортой харилцаа үүсгэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, энэ нь өөрийн үйлдэл, зан байдал харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг эргэцүүлэх чадваргүй байхыг хэлнэ. Хэн нэгэн нь буруугаа байнга бусдад тохдог бол эрүүл харилцаа үүсэх боломжгүй юм.

  1. Дотны хүмүүсээс нь холдуулахыг хичээх

Хүчирхийлэгчид хохирогчоо бусдаас тусгаарлах хүсэлтэй байдаг. Хүчирхийлэл зөвхөн бие махбодын бус сэтгэл зүйн дарамт үзүүлэх байдлаар ч илрэх боломжтой. Найз нөхөд, гэр бүл болон тусалж дэмждэг хүмүүсээс нь салгаснаар өөрийг нь орхиж явах боломжгүй болгодог. 

  1. Суралцдаггүй

Дотно харилцааны үед ямар нэгэн алдаа гаргах нь байж болох л зүйл. Хамгийн гол нь, тухайн явдлаас суралцаж, үр дүнд нь дасан зохицох чадвар эрүүл харилцааны гол түлхүүр юм. Хэрэв хамтрагч тань нэг алдаагаа байнга давтаж, өөрчлөгдөх хүсэлгүй байвал энэ нь том асуудал болно.

  1.  Хүчирхийлэл 

Ямар ч харилцаанд бие махбодын, сэтгэл зүйн, бэлгийн хүчирхийлэл аль алиныг тэвчих ёсгүй юм. Хамтрагч чинь ямар нэгэн байдлаар танд гар хүрч байсан бол тэр нь дахин давтагдах магадлалтай. Хэрэв аюулд орсон мэт мэдрэмж бага зэрэг л төрж байвал харилцаандаа дүгнэлт хийн, аюулгүй байдлаа нэн тэргүүнд тавих хэрэгтэй.

Эх сурвалж: instyle.com

Бэлтгэсэн: Э.Сумъяажаргал

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
3 өдрийн өмнө
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
11 минутын өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
2 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
3 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.07.04 172.69.252.137

Энэ чиглэлээр дагнаад байнгын мэдээлэл оруулбал сайн сан.

0 Хариулах