Хайх зүйлээ бичнэ үү

Нүүрний йог, гуашаг Монголд дэлгэрүүлж, олон хүнд залуужих аргуудыг түгээж байгаа Э.Саран багштай ярилцлаа.

-Сүүлийн үед гуаша Монголд нэлээн дэлгэрч байна. Гуаша гэж юу вэ. Үүний онцлог болоод хаанаас үүсэлтэйг нь сонирхуулна уу?

-Гуаша нь Хятадын уламжлалт анагаах ухааны нэгэн хэсэг болсон эмчилгээний цогц арга бөгөөд дотор өвчнийг гаднаас нь гуашадаж эдгээдэг юм. Гуашаг хэрэглэхэд хялбар, маш богино хугацаанд мэдэгдэхүйц үр дүн өгдөг. Тиймээс Хятадын ард түмэнд үе дамжин уламжлагдан, өдөр тутмын амьдралын хэв маяг болж эрүүл явах, гоо сайхнаа хадгалах чухал арга болсон  юм. Гуаша нь бусад төрлийн эмчилгээнээс хямд өртөгтэй. Хүний биед хоргүй учраас бие дааж хийх боломжтой. Гуаша гэдэг нь Гуа буюу хусах, ша буюу толбо, өвчин, бохирдол гэсэн утгатай өөрөөр хэлбэл өвчин, бохирдлыг хусч арилгах гэсэн утгатай үг юм. 1963 онд Хятадад археологийн олдвор болох янз бүрийн хэлбэртэй чулуун ялтсууд олдсон. Эдгээр нь МЭӨ 6000 жилийн тэртээд хамааралтай байж. Тэгээд эдгээр ялтас нь хусч, массаж хийхэд зориулагдсан гэдэг нь тогтоогдсон юм. Зүүний эмчилгээг МЭӨ 4000 жилд үүссэн гэдэг бол гуаша массаж нь түүнээс өмнөх үед хамаарагддаг байх нь. Тэгэхээр гуаша нь маш эртний уламжлалт эмчилгээний төрөлд зүй ёсоор орж байгаа юм. Одоо гуаша ази болон европд дэлгэрч байгаа. Орост хятад багш нар сургалтын төвүүд нээж, олон төрлийн сургалт хийж байна. Ер нь эртний уламжлалт эмчилгээ бол баталгаатай байдаг. Шинээр гарсан аливаа зүйл хожим эрсдэл дагуулах магадлалтай шүү дээ.

-Нүүрэнд гуаша хийхэд ямар үр дүн гардаг вэ. Гуаша хийхэд зориулалтын тос гэж байдаг уу?

-Товчхон хэлэхэд, гуаша нь арьсыг цочроож, нүх сүвийг нь онгойлгосноор хөлс болон бохирдлыг гадагшлуулан нарийн болон хялгасан судсуудыг тэлдэг. Цусны эргэлтийг сайжруулж, тунгалгийн урсгалыг идэвхжүүлснээр нүүрний төрөлхийн өнгө сэргэн арьсыг уян хатан болгож, залуужуулдаг гэсэн үг. Биед гуаша хийхэд Хятадын зориулалтын тосыг хэрэглэдэг. Олон төрлийн эмийн ургамлын найрлагатай байдаг юм. Нүүрэнд хийх гуашаны тосны хувьд улс болгон өөрийн гоо сайхны массажны тосоо хэрэглэх юм байна лээ. Жишээ нь, Орос болон Европын орнууд, АНУ-д  гуашанд коконат ойл, алмонд ойл, кастор ойлыг хэрэглэдэг юм. Олон жилийн туршлагаас харахад манай нөхцөлд зуны улиралд усан суурьтай тос, харин хүйтний улиралд тосон суурьтай нь зохимжтой санагддаг.

-Та анх хаанаас гуашаны тухай мэдэж, энэ чиглэлээр ажиллах болсон бэ?

-Гуашаг 2008 онд Японд сурч байхдаа сонирхож байсан. Япончууд каса гэж нэрлэдэг. Ингээд судлаад үзэхэд энэ нь Хятадаас гаралтай, бие болон нүүрэнд хийдэг массаж, эмчилгээний нэг арга гэдгийг мэдээд нэлээн сонирхсон. Ингээд Монголдоо 2009 онд эртний Японы өвчнийг анагаах нэгэн төрөл болох Рейкиг сонирхож, Монголын Рейки холбооны тэргүүн Д.Цагаадай багш болон Рейкигийн гранд мастер Калпана багш нараас гуаша массажийн тухай илүү сайн мэдэж, гарын авлагыг нь уншин биеийн гуаша курсээр хийлгэж, сайныг нь өөрөө мэдэрсэн юм. Тэр үеэс нүүрний гуашаг Монголд дэлгэрүүлэх бодол тээж, өнөөг хүртэл ажиллан зорьсондоо хүрч л байна.

-Хаана гуаша хийж сурсан бэ. Үүнийг заадаг олон газар бий юу?

-Би нэлээд судалсны үр дүнд Москва хотын Орос-Хятадын хамтарсан Гуаша массажны сургуульд биеийн болон нүүрний гуашаны багш болон массажистын курсийг дүүргэсэн. Москвад гуаша маш сайн дэлгэрсэн байна билээ. Гэхдээ маш олон сургалтын төв бий. Хоорондоо ч ялгаатай байх. Москвагийн Рублёвкагийн баячууд болон элитүүд энэ сургуулийн багш, массажистуудыг гэртээ урьж, массаж хийлгэдэг юм байна лээ. Ер нь Оростоо манай сургууль нэр хүндтэйд ордог юм. Гуаша массажийг нүүрэндээ хийлгэж байхад бас дараа нь маш их нойр хүрдэг болохоор гэртээ хийлгэчихээд амарч унтах нь зөв санагддаг. Тиймээс би Монголд гэрээр явж гуаша хийдэг үйлчилгээг нэвтрүүлэх зарилгоор чадварлаг төгсөгчдөөрөө баг бүрдүүлж, ажлаа эхэлсэн.

-Цэгэн массаж, цэгэн дээр зүү тавина гэдэг шүү дээ. Цэг гэж чухам юуг хэлж байна вэ?

-Билогийн идэвхтэй цэг гэж ярьдаг л даа. Энгийнээр бол хүний дотор эд эрхтний мэдрэлийн судлын үзүүрүүдийн огтлолцол юм. Хүний биед 900-гаад биологийн идэвхтэй цэг байдаг гэдэг. Эдгээр нь биеийн бүх хэсэгт байдаг бөгөөд нөлөөлөхөд амархан цэгүүд нь хүний гарын алга, хөлийн ул, чих, нүүрэнд бий. Тиймээс нүүрэнд гуаша хийхэд дотор эрхтний үйл ажиллагаа идэвхжиж, нойргүйдэл үгүй болох жишээний.

-Гуашаг ямар ч хүнд хийж болох уу. Аливаа хориглох заалт бий юу?

-Ясны бэртэлтэй үед гуаша хийхийг хориглоно. Цусны өвчтэй, сахар нь өндөр мөн өлссөн эсвэл хэт цатгалдсан үед хийх хэрэггүй. Толгой нь эргэдэг, хэт ядаргаанд орсон, дотор муухай оргисон, жирэмсэн хүмүүст болгоомжтой хийх хэрэгтэй. Нүүрэнд гуаша хийхэд анхаарах зүйл бий. Жишээлбэл, 4 хүртэлх болон 7-оос дээш сартай жирэмсний үед, нүүрний аль нэг хэсэгт ботокс тарилга хийлгэснээс хойшхи 6 сар дотор, утас суулгуулснаас хойш 2 жил дотор, согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн үед хийхдээ анхаарах хэрэгтэй.

-Лайв, юүтюб дээр нүүрний йог болон гуашаны бичлэг их байдаг. Үүнийг дуурайгаад хийж болох уу?

-Энэ нь ихэнхдээ реклам байдаг гэдгийг хүмүүс мэддэггүй, ойлгодоггүй.  Би иймэрхүү сургалт хийдэг, манайд ирээрэй гэсэн үг шүү дээ. Түүнээс биш чухал зүйлээ дэлгэдэггүй. Эсвэл олон дагалдагчтай болохыг хүссэн хүмүүс лайваар анхаарал татдаг. Дараа нь бараагаа сурталчилдаг. Тиймээс бичлэг харж ялангуяа нүүрээрээ оролдох хэрэггүй гэж л захъя.


-Гуашаны маш олон янзын хэлбэртэй чулуу, ялтас байх юм. Аль нь сайн бэ?

-Хятадууд өөрсдөө янз бүрийн хэлбэртэй гуаша ашиглаж байгаа харагддаг. Олон янзын зориулалттай ч байдаг. Япончууд нүүрэнд гурвалжин хэлбэртэй гуашаг чухалчилдаг бол оросууд загасан хэлбэртэй гуаша хэрэглэх нь элбэг. Толгойнд үхэрийн эврээр хийсэн ясан сам хэлбэртэй гуаша хэрэглэх нь их. Биений гуаша ч мөн ясаар хийсэн байгаа харагддаг. Гэтэл нүүрний гуаша чулуун байдаг жишээтэй. Тэгэхээр 1 гуашагаар бүгдийг хийнэ гэхээр бие, толгойнд чулуугаар хийх хэрэгтэй болох тул хүн өөртөө болон гэр бүлээрээ хэрэглэх янз бүрийн зориулалтын гуашатай байх нь зөв юм.

-Олон сургалт байх юм. Аль нь хамгийн үр дүнтэй вэ?

-Энэ асуултыг хүмүүс маш их асуудаг. Хүн эрүүл чийрэг явахын тулд йог, фитнес, балет, нийтийн  бүжиг, бокс гээд олон төрлөөр хичээллэдэгтэй адил нүүрний гоо сайхнаа хадгалахын тулд нүүрний йог, гуаша, бумбатай массаж гээд алийг нь ч хийж болно. Эхлээд нүүрний йогоор булчингаа сайн хөдөлгөдөг болгоод суларсан булчингаа чангалаад дараа нь гуашаг сурсан дээр. Ер нь нүүрний йогийг бусад массажтай хослуулан хийхэд үр дүн сайн бөгөөд илүү сонирхолтой. Өдөр бүр йог хийхгүй бол заримдаа гуаша массажтай ээлжлэн хийчихдэг. Завгүй үедээ аль нэгийг нь хийх л чухал. Хажууд хүн байхад нүүрний йог хийх хүндрэлтэй бол гараар массажаа хийх жишээтэй. Тууштай, тогтмол хийвэл та үргэлж залуу, өөдрөг явах болно. Эмэгтэй хүн өөрөө өөртөө таалагдах чухал гэж би боддог. Тэгвэл сэтгэл сэргээд өөдрөг явна шүү дээ.

-Танай төв дээр ямар сургалтууд явагдаж байгаа вэ?

-Нүүрний йогийн хувьд танхимын, ганцаарчилсан, онлайн сургалт бий. Ганцаарчилсан сургалтад голдуу гадаадад мөн орон нутагт амьдардаг бүсгүйчүүд хамрагддаг. Мөн олны танил хүмүүс ганцаарчилж  сурах дуртай. Албан байгууллагын захиалгаар тухайн газарт нь очиж заадаг гээд сургалтын олон хувилбар байгаа. Би аль болох өөрийн биеэр очиж заахыг хүсдэг. Тиймээс Европын орнууд, АНУ, Хятад явж нүүрний йогийн хичээлийг олон бүсгүйд үр дүнтэйгээр заасандаа баяртай байгаа. Мөн нүүрний йогийн багшийн курс явагддаг. Багшийн курсийн ангид дадлага чухал учраас энэ хэсгийг чухалчилдаг.  


-Түүнчлэн нүүрний бумбатай массажийн сургалт байдаг гэж сонссон.

-Энэ нь өөрийн гэсэн техниктэй, аюулгүйн дүрэм заавартай Европд их дэлгэрсэн массаж юм. Бумбатай массаж хийснээр нүүрний цусан хангамж сайжирч, тунгалгийн шингэний урсгал эрчимжин нүүрний өнгө сэргэдэг. Мөн хаван бууж, нойргүй хоноод ядарсны ул мөр арилж, арьс татагдан үрчлээс тэнийдэг.
Дээр дурдсан сургалтуудаас гадна нүүр, хүзүү, толгойн гуаша массажийг өөртөө хийх болон гуаша массажистын сургалт байгаа. Гуаша массажистын сургалт 5 өдөр үргэлжилж, шалгалтаа ганцаарчлан өгдөг. Шаардлага хангаагүй бол бэлдүүлж хойшлуулдаг болохоор манай төгсөгчид нэгэн жигд сайн сурч маргааш нь шууд ажилд ороход бэлэн болдог. Нүүрний йог, бумбатай массажийн хосолсон анги ч бий. Хүмүүс нүүрний йог гуашаны сургалтыг хослуулан сурах хүсэлтэй байдаг. Энэ нь сурахад тухайн хүнд хүндрэлтэй тул бид эхлээд нүүрний йогийн сургалтанд хамрагдаад дараа нь гуаша сургалтанд суугаарай гэж зөвлөдөг. Эс тэгвэл аль альныг нь чанаргүй сурах магадлалтай. 

Ер нь нүүрний йогоор булчингаа сайн хөдөлгөж, дадлагажуулаад дараа нь гуаша массаж хийх нь тохиромжтой санагддаг. Манай нүүрний йогийн сургалтад ирсэн хүмүүс бумбатай массаж, гуашаны сургалтад хамрагдах нь элбэг байдаг. Үр дүн маш өндөр. Нүүрний йогийн япон багш нарын групп дээр монгол хүний нүүрэн дээр гарсан үр дүнгийн зургийг харуулахад бүгд дуу алддаг. Энэ нь нүүрний йог, гуаша, бумбатай массаж зэргийг хослуулан хийж сурсны гавьяа юм. Япончуудын сарын өөрчлөлтийг манайхан 5 өдрийн дотор гаргадаг болохоор биднээс яаж ийм богино хугацаанд үр дүн гаргаж байгааг их асуудаг.

-Танай сургалтууд ямар үнэтэй байдаг вэ?

- Нүүрний йогийн сургалт 3 өдрийнх нь 60 мянган төгрөг. Хичээлийн бичлэгтэй. Хослосон анги 5 өдрийнх байдаг. Төлбөр нь 90 мянган төгрөг, 4ширхэг бумба дагалдана. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэндтэй холбогдож асуух боломжтой. Фэйсбүүкийн Саран нүүрний иог ба гуаша сургалт гэж хуудас байгаа.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (8)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 4 өдрийн өмнө 64.119.18.32

Ywah gesen yaj bvrtgvvleh we

0 Хариулах


Shavi 2019.11.08 202.9.42.118

Manai bagsh mundag emegtei... changa hatuu bagsh... bagshiinhaa neriig undurt urgun yavahig hicheenee

0 Хариулах


Irgen 2019.11.08 202.9.42.118

Saihan emegtei baina lee... surgaltand n suusan daan ch dasgaluudaa hiihgui bgaa bolohoos.... nadaas oodtei hun bol odoo induudsen yum shig boloh hugatsaa bolsoon...

0 Хариулах


Goo saihanch 2019.11.07 202.9.42.118

Hool hiihed heregledeg coconut tos gej anduuraad bnaa. Tusgailan beldsen yamar ch unergui goo saihni massajni tos gej baidag yum. Yalaa gej yaponuud esvel europe-n ornihon hujaa tos avch heregleh ve dee....

0 Хариулах


Зочин 2019.11.07 202.9.42.118

Яахав дээ. Манайхан гайгуй яваадаа дургуй штээ... еерсдийнхее емнех ажилаа хийгээд л яв л даа

0 Хариулах


Irgen 2019.11.07 202.9.42.118

Chinad gants tos bdg gej yu bsiin be?! Jookhon yum bodoj bicheech. Aihtar oron bolgon uuriin tsag agaar nukhtsulduu tokhiruulj tos khereglene. Baraagaa shakhakh geed ene l sain geed chichreed bdg khumuus bdg l daa... yakhav zardgaaraa zar l daa. Yund chichreed bainaa?

0 Хариулах


Зочин 2019.11.07 202.9.42.118

Ene hunii zindaand ochood zeregtsej bj shuumjildee. Tosoo zarah gesen duuraigchuud n l zaaval guashani tosoor hiideg geed bdag yumbilee

0 Хариулах


Зочин 2019.11.07 66.181.161.98

haha coconut oiloor guasha hiideggui sh dee. Shanghaid bdag guasha salonuud l lav lotion maygiin tusgai tosoor hiij bsan. medeelluud ni tashaa bna aa

2 Хариулах


Зочин 2019.11.07 202.9.42.118

Ataarhaad shees n goijood baidag baihdaa.

0 Хариулах


Зочин 2019.11.07 202.9.42.118

Delhiigeer ayalaad uzsen hunii yaria uur bnoo. Chi yahavdee amidraldaa 1 udaa shanghai yavj uzsenee l yarij bgaashd. Gants orontoi buu haritsuul

0 Хариулах