ОХУ-ын алдарт уран гулгагч Евгения Медведева 2018 оны тавдугаар сарын 7-нд дасгалжуулагч Этери Тутберидзег орхиж, Канадын дасгалжуулагч Брайан Орсерын доор бэлтгэл хийх болсноо зарлаж, уран гулгалт сонирхогч олныг гайхшруулж байсан билээ.

Харин өнөөдөр уран гулгагч Евгения өөрийн хуучин дасгалжуулагч дээрээ эргэн очих болсон тухай мэдээлэл ил боллоо.
“Пёнчан-2018” өвлийн олимпоос алтан медаль хүртэх хүнийг Медведева байх болно хэмээн тэр үед үзэж байсан ч богино болон чөлөөт үзүүлбэрийн үеэр алдаа гаргаснаар алтан медалиа нэг дасгалжуулагчийн дор бэлтгэл хийдэг Алина Загитовад алдсан билээ. Үүнээс хойш тэр Брайан Орсерын доор бэлтгэл хийсэн ч энэ улирлын үзүүлбэр нь тааруухан байсан юм.

Эх сурвалж: lenta.ru