Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Европын Холбооноос зарласан төслийн уралдаанд "Монгол Экологи Төв" шалгарчээ







Европын Холбооны буцалтгүй тусламжаар Монгол Улсад тулгамдаж буй хүний эрхийн асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд шалгаруулсан төслүүдийг энэ сарын 6-нд танилцууллаа. Батламж гардуулах үйл ажиллагаа "Туушин" зочид буудлын хурлын танхимд болж өнгөрлөө. Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг, хөдөө аж ахуйн салбарт эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах оролцоог нэмэгдүүлэх, туслах малчдыг чадавхижуулах, залуучуудын нийгмийн оролцоог сайжруулах зорилготой төслүүд шалгарсан байна.  


Тус төслийн уралдаанд анх удаа монгол төрийн бус байгууллага шалгарсан нь “Монгол Экологи Төв”-ийн санаачилсан “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус (Youth Sustainability Corps (YSC)) : Залуучуудыг хөгжүүлэх” хөтөлбөр байсан юм.  “Монгол Экологи Төв”-ийн санаачилсан “YSC буюу Залуучуудыг хөгжүүлэх хөтөлбөр” нь гурван жилийн хугацаанд Монгол Улсын хөдөө орон нутаг болон нийслэлийн алслагдсан дүүргүүдийн 9-12-р ангийн сурагчдыг хөгжүүлэх, тэднийг идэвхжүүлэх, чадавхижуулах зорилготой төсөл аж.

2010 оноос эхлэн тусгай хамгаалалттай газруудын менежментийг сайжруулах, байгаль хамгаалал, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн “Монгол Экологи Төв” нь шалгарсан хөтөлбөрөө Ховд, Өмнөговь, Улаанбаатар хотын залуучуудад чиглэн хэрэгжүүлэхээр ийнхүү санхүүжилтаа гардан авлаа. “Монгол Экологи Төв”-ийн эхлүүлэх төсөл нь “Монгол орны тогтвортой хөгжлийн бодлого, арга ухааныг тодорхойлох үйлсэд залуусыг татан оролцуулах, тэдний дуу хоолойг шийдвэр гаргагч нарт хүргэх, залуусыг холбох, нэгтгэх, залуусын тогтвортой хөгжлийн сүлжээ үүсгэх зорилготой” гэж тус төвийн Залуучуудын боловсрол хариуцсан менежер Л.Пүрэвдулам дурьдлаа.

Европын Холбооны Монгол дахь Төлөөлөгчийн Газрын элчин сайд Траян Христеа хэлэхдээ “Ардчилал, хууль ёс, хүний эрхийг дээдлэх зэрэгт дэлхий даяар үнэлэгддэг хүний эрхийн үнэт зүйлс нь Европын Холбооны гадаад харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид Монгол Улсад хэрэгжих энэхүү төслийн уралдааныг 2018 оны 12 сард зарласан бөгөөд нийт 23 төслийн материал ирүүлснээс бид дараагийн шатанд найман төсөл шалгаруулсан. Эцсийн шатанд Европын холбооны хамтын ажиллагааны гол салбаруудад түшиг болохуйц таван байгууллагад Европын Холбооны буцалтгүй тусламжийн нийт 2,5 сая еврог төсөвлөж гардуулан өгч байна” гэсэн юм.

Энэхүү таван шинэ төслийг хэрэгжүүлэх эрхийг Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Чех Улсын Каритас байгууллага, Хил Хязгааргүй Малын Эмч нар болон Агрономичид буюу AVSF, Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага, Монгол Экологи Төв зэрэг байгууллагуудад элчин сайд Траян Христеа гардуулан өглөө.

ЗурагТайлбар




Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
3
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Geegee 2019.12.09 202.21.116.78

Пүүжээ менежер нь ямар хөөрхийн бэ

0 Хариулах