Өдөр болгон биднийг чиглэн урсаж буй тэр их мэдээлэл дунд та аль нь үнэн, аль нь худал болохыг ялгаж салгаж чадахгүйд хүрч байна уу? Та бүхэн эдгээр аргыг танин мэдсэнээр хуурамч мэдээллээс ангид байх боломжтой болох юм. Мөн хуурамч мэдээлэлтэй тэмцэж, сэтгүүлзүйд шинэ агаарыг авчрахаар Монголын хэвлэл мэдээллийн салбар дахь анхны бие даасан, мэргэжлийн, ашгийн төлөө бус редакц болох FactCheck.mn сайт өнөөдөр нээлтээ хийгээд байна.
FactCheck.mn сайтын редакц нь мэргэжлийн түвшинд баримтыг нягтлан шалгаж, энэ нь иргэдэд мэдээллийн үнэн зөвийг ялган хүлээн авах, аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандахад тус болохыг зорьж байна. Та бүхэнд тус сайт дээр гарсан "Хуурамч мэдээг хэрхэн таних вэ" нийтлэлийн зургуудыг хүргэж байна.
1.
2.
3.
4.
5.
6.
7.
FactCheck.mn сайтад нийтэлсэн мэдээллийн өмнө:Улаан тэмдэглэгээ байвал худалНогоон тэмдэглэгээ байвал үнэнШар тэмдэглэгээ байвал 100 хувь үнэн эсвэл худал биш гэсэн үг юм байна.
Тус сайт “Нягталсан мэдээлэл”-ийг уншигчдад хүргэхээс гадна хуурамч мэдээллийг хэрхэн нягталж шалгаж болох арга, зөвлөгөөг хүргэх юм. Мөн уншигч хуурамч гэж бодож буй эсвэл эргэлзээтэй мэдээллийг илгээн шалгуулах боломжтой.
Монгол улсад мэргэжлийн "fact-checker"-ийг бэлтгэхээр "Fact-check Mongolia" хөтөлбөрийг ХБНГУ-ын Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Fact Check Mongolia хөтөлбөрийн гишүүн, манай сайтын хамтран ажиллагч түнш хэвлэл мэдээллийн байгууллагууд: