Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Falling Walls Lab Mongolia" нээлттэй форумд урьж байна


Шинийг эрэлхийлэгч хүсэл тэмүүлэлтэй, авъяаслаг залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд зориулсан шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судлагааны шинэлэг формат бүхий "Falling Walls Lab Mongolia"–д 10 дугаар сарын 04-ний өдөр Гадаад Харилцааны Яаманд та бүхнийг урьж байна.

"Falling Walls Labs" дэлхийн олон улс орнуудад жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэхүү олон улсын тэмцээний 100 орчим үндэсний ялагчид нь 11 сарын 08-нд Берлин хотноо зохион байгуулагддаг Falling Walls Lab Finale-д өрсөлдөх эрхтэй болохоос гадна дэлхийн нэр хүндтэй Falling Walls Conference-д оролцох юм. Тус хуралд дэлхийн шилдэг 20 эрдэм шинжилгээний судалгааны баг өөрсдийн дэвшилтэт чухал нээлтийн талаар танилцуулж “Which are the next walls to fall?” буюу “Дараагийн нурах хана хаана вэ?” талаар хэлэлцэнэ.

Falling Walls Lab Mongolia форум нь 2019 оны 10 дугаар сарын 04-нд 13:30 цагаас анх удаа Гадаад Харилцааны Яамны “Зөвшилцөл” их танхимд зохион байгуулагдана. Уг форумд сонсогчоор оролцохыг хүсвэл дараах хаягаар 10 сарын 02-ны 23:59 цаг хүртэл онлайн бүртгүүлнэ үү: ЭНД ДАРЖ! 

Ерөнхий зохион байгуулагчаар “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль”, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа болон “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, албан ёсны түншээр Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, хэвлэл мэдээллийн түншээр „Mongolian Economy” сэтгүүл болон business.mn вев портал тус тус ажиллаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
2
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
3
2024.04.05
Бүтээмжийн хак: "Google"-ийн ажилчдын баримталдаг "20 хувийн суралцах дүрэм"
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0