Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Фэйсбүүк, Инстаграмын чатаа нэгтгэвэл юу болох вэ?


Фэйсбүүк компани өөрийн эзэмшдэг Фэйсбүүк, Инстаграм, WhatsAp-ийн мессежний системийг нэгтгэж, платформын хэрэглэгчид өөр хоорондоо мессеж бичдэг болгох төлөвлөгөөтэй байгаа билээ. Тэгвэл энэ долоо хоногоос эхлэн Фэйсбүүкийн хэрэглэгчид Инстаграмын хэрэглэгчид рүү мессеж бичдэг болж байна. 

Мэдээж хэрэг Фэйсбүүк, Инстаграмын чатаа тусад нь байлгахаар шийдвэл шинэчлэлийг сонгохгүй байж болно. Эсвэл Инстаграмын Privacy тохиргооноос сонгож, зарим хязгаарлалтыг хийж болох аж. 

Тодруулбал: Message Controls гэсэн цэсэнд: 

  • Фэйсбүүк найз, эсвэл өмнө нь Мессенжерт чаталж байсан хүнээс чат хүлээж авах 
  • Фэйсбүүкийн найзын найзаас мессежний хүсэлт хүлээж авах (message request)
  • Таны дугаарыг утсан дээрээ хадгалсан хүнээс мессежний хүсэлт хүлээж авах (message request) гэсэн тохиргоо бий. 

Нэгэнт хоёр чатаа холбосон тохиолдолд Фэйсбүүкийн найзуудаа Инстаграм дээр дагахыг танд санал болгоно. Фэйсбүүк таны гар утсан дээр бүртгэгдсэн дугаар, бусад мэдээллийг ашиглан “People You May Know” буюу таны таньж магадгүй гэсэн хүмүүсийг санал болгодог. Яг энэ зарчмаар Инстаграм дээр таны таньж магадгүй гэсэн хүмүүсийг дагахыг санал болгоно гэсэн үг. 

Гэхдээ Фэйсбүүк, Инстаграмын чатаа нэгтгэсэн ч бусад тохиргоонд өөрчлөлт орохгүй гэнэ. Тухайлбал, зар сурталчилгаа, хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, мөн таны инстаграмын зургийг хэн үзэж болохгүй, болохгүй вэ гэдэг нь өмнөх тохиргоогоороо үлдэх юм байна. 

Pew судалгааны хүрээлэнгийн 2019 оны тайланд дурдсанаар Фэйсбүүк компани Инстаграмыг эзэмшдэг гэдгийг америкчуудын ердөө 29 хувь нь мэддэг гэжээ. Тиймээс шинэчлэл олон хэрэглэгчийн хувьд гэнэтийн мэдээ байх бололтой. 

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Таны датагаа хамгийн их зарцуулдаг 7 зүйл
2
2024.03.15
Эцэг эхчүүд ч бас дэлгэцийн хамааралтай болсныг өсвөр үеийнхэн анхааруулж байна
3
2024.03.12
Инстаграмын чат доторх нууц тоглоомыг тоглож үзсэн үү?
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
9
5
1
0
0
0
4

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.