Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Фэйсбүүкийн болзооны цэс 50 гаруй оронд шинээр хэрэглээнд нэвтэрлээ


Фэйсбүүк компани Тиндер тэргүүтэй болзооны аппликэйшнтэй өрсөлдөх зорилгоор Facebook Dating үйлчилгээг нэвтрүүлсэн билээ. АНУ-д хэрэглээнд нэвтрээд буй уг цэсийг өнгөрсөн Валентины баяраар Европт нээхээр төлөвлөж байсан ч хойшлогдож явсаар энэ 7 хоногт нээлтээ хийжээ. 

Facebook Dating нь хэрэглэгчдэд Фэйсбүүк хаягаараа дамжуулж шинэ хүнтэй танилцах боломжийг олгож байгаа юм. Тодруулбал, хүмүүс групп, эвэнт, сонирхол гэх мэт нийтлэг зүйлс дээрээ тулгуурлаж хоорондоо 'match' болох юм байна. 

Түүнчлэн болзооны профайлдаа (үндсэн Фэйсбүүк хаягаас тусдаа үүсгэнэ) Инстаграмаасаа зураг, стори нэмэх, танилцсан хүнтэйгээ Мессенжерээр чатлах, видео дуудлага хийх боломжтой аж. 

Үүнээс гадна хэрэглэгч Фэйсбүүкийн найз, Инстаграмын дагагчид дундаасаа өөрт таалагддаг 9 хүнийг (дээд тал нь) сонгож 'Secret Crush' гэсэн хэсэгт нэмж болох гэнэ. Хэрэв таны 'Secret Crush' жагсаалтад багтсан хүн таныг мөн өөрийн таалагддаг хүмүүсийнхээ жагсаалтад оруулсан байвал хэн хэнд нь 'notification' очиж 'match' болно гэсэн үг. 

Ийнхүү Австри, Бельги, Болгар, Кипр, Чех, Дани, Эстони, Финлянд, Франц, Герман, Грек, Хорват, Унгар, Ирланд, Итали, Литва, Люксембург, Латви, Мальта, Нидерланд, Польш, Португал, Румын, Швед, Словени, Словак, Исланд, Лихтенштейн, Норвеги, Испани, Швейцарь, Их Британи гэх мэт Европын 50 гаруй улсад Facebook Dating хэрэглээнд нэвтэрлээ. 

Харин Азийн орнуудад тус үйлчилгээ хэзээнээс идэвхжих нь тодорхойгүй байна. 

Эх сурвалж: The Verge 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
7 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
5
0
1
0
1
5
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.