Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Фэйсбүүкт “тааралддаг” 12 төрлийн хүн


Олон нийтийн сүлжээнд бид өдөр бүр янз бүрийн хүмүүстэй "тааралдаж" байна. Энэ дунд хамгийн түгээмэл байдаг хүмүүсийг хамтдаа жагсаая.


1. Уран цэцэн нэгэн

Үргэлж зурган дээрээ шүлэг бичиж эсвэл пост оруулахдаа уран яруу үг хэрэглэдэг. Баярын үеэр ч шүлгээр чимсэн пост бичиж, таныг “tag” хийнэ.

2. Ажиглагч

Пост бичих ч үгүй, хамгийн сүүлд оруулсан зураг нь бараг нэг жилийн өмнө. Таны хуваалцдаг, оруулдаг бүх зүйлийг уншдаг, хардаг хэрнээ “reaction” үзүүлсэн удаагүй. Нэг л тийм "эвгүй" гар гэсэн ч болохоор.


3. Мөрдөгч

Энэ хүнд таны нэр байхад л хангалттай. Найз болоогүй ч гэсэн, таны зураг, “mutual friends”, юу хуваалцсан, таны өгөгдсөн мэдээлэл зэргийг ашиглан асар их мэдээлэл босгож чадна. Таны анзаараагүй зүйлийг ч мэдчихсэн сууж байх вий. Болгоомжтой байх хэрэгтэй шүү.

4. Шүүмжлэгч 

Цаг үеийн мэдээ, мэдээллийг хуваалцангаа байнга өөрийнхөө сэтгэгдлийг хурцаар илэрхийлнэ. Энэ тэндхийн постонд хүнтэй хэрүүл хийгээд явж байх нь энүүхэнд.

5. Хайраа ологч

Хөөрхөн, царайлаг хүмүүсийг хайж олоод, найзын хүсэлт явуулна. Авахгүй байсан ч хичээнгүйлэн чат бичсээр байгаад найзална. Өөрөөр хэлбэл тэдний хувьд фэйсбүүк хайраа олох талбар. Азаа үзээ дхэн рүү ч юм бичээд сууж байж мэдэх юм.

6. Цагаа үрэгч

Тодорхой зорилгогүйгээр байнга онлайн байдаг. Хий дэмий бичлэг үзэн, хүмүүсийн пост, зургийг харж стресстдэг нэгэн. Мөн “Чатлах уу?” “Уйдаад байна” гэх мэтээр пост бичнэ.

7. Анхаарлын төвд байх дуртай нэгэн

“Би аялж байна”, “Би хуралд оролцож байна”, "Сая л сэрлээ", "Ингээд гарсан чинь ингээд... тэгээд" гэх мэт зураг, пост оруулах замаар өөрийгөө “cool” харагдуулах дуртай нэгэн.

8. Гайхуулагч

Жирийн үед зураг, пост оруулдаггүй хэрнээ зөвхөн ололт, амжилтаа хуваалцан гайхуулдаг нэгэн. Түүнчлэн хувцас, унаа тэрэг, идэж буй хоолныхоо зургийг хүртэл оруулна.

9. Уриалагч

Нийгмийн бүхий л асуудалд анхаарал хандуулдаг нэгэн бөгөөд тэр болгонд фэйсбүүкийн найзуудаа залхтал нь mention хийж, профайл зургаа байнга хүрээгээр сольдог. 

10. Эморогч

Цаг агаарын байдалтай уялдуулж дуу хуваалцаж, далд агуулгатай учир битүүлэг пост бичнэ. Унтаж байхдаа ч гунигтай байдаг мэт санагдана гээч.

11Азанд итгэгчид

“Азтан тодруулна”, “Үнэгүй юм өгнө”, “Aз авчирна” гэсэн пост болгоныг шэйр хийж, итгэдэг гэнэн нэгэн таны фэйсбүүк найзууд дунд байдаг л биз дээ. Бас таныг дандаа ямар нэг постны доор "mention" хийж, хэзээ нэг өдөр азтан болохоо хүлээдэг.

12. Зөвхөн "meme" шэйрлэгч

Тэр хүний фэйсбүүк таны хувьд "meme" пэйж л гэсэн үг. Дандаа л зураг шэйрлэж, пост ховорхон бичнэ. Та ямар хүн байдгийг нь бүр мэдмээр санагддаг байх. Гэхдээ ийм найзтай байх хөгжилтэй шүү. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
10 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.