UBLife Logo
Улс төр

Фельетон: Коронавирусыг Засгийн газар мэхэлнэ

Фельетон: Коронавирусыг Засгийн газар мэхэлнэ

Короновирустай танилцах тусам гайхал вирусын талаарх ойлголтууд улс орон тус бүрт харилцан адилгүй, өөр өөрийн үндэсний онцлогтойгоор улам бүр нарийсч байна. Манай эрдэмтэн судлаачдын нээснээр Ковид-19 тун ч смарт шинжтэй аж. Тэр цаг хугацаа, орон зайг мэддэг, мөн хүүхэд, залуусыг сургалтын ямар байгууллагынх болон насны бүлгээр нь ангилах чадвартай. 

Коронавирусын ийм смарт чадварыг бууруулахын тулд хичээлийн шинэ жилийг янз бүрийн өдөр товлохоор Засгийн газар шийдлээ. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 9 дүгээр сарын 1, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 9 дүгээр сарын 14, их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхэлнэ хэмээн заасан нь цаг хугацааны маш нарийн мэдрэмжтэй коронаг төөрөлдүүлэхэд барих гол тактик юм. Засгийн газрын төөрөлдүүлэх тактик хичээлийг танхимын болон теле, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулснаар үргэлжилнэ. Сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орох юм. Хүүхдүүд өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцсон байна. Ингэж наана, цаана холимог байдлаар хуваарилж өгвөл вирусын толгой эргэн муужирч унана гэж зарим эрдэмтэн микроскопоор харжээ.

Бүх нийтээр маск зүүж, гараа ариутган 100 хувь хөл хорьж байх үед түүний халдвар олноор бүртгэгдэж, зарим өдөр хэдэн арваараа нэмэгдэж байсан бол одоо хаа нэгтээ 1-2 л тохиолдол зөвхөн хил дээр гарах болсон. Коронавирус өөрийнх нь эсрэг тэмцэлд хурцлагддаг тэрхүү хэрсүү чанарыг Монголын улстөрчид биширч байна. УИХ-ын чуулганд гишүүд маскийг ээмэгний оронд зүүн тэмцлийн хүчийг сулруулж, зүгээр л гоёл чимэг болгосныг ард түмэн анзаараа биз ээ. Цар тахлыг Монголд арга, бэлгэ хослуулан мэхлэх замаар урвуулах, төөрөлдүүлэхээс өөр замгүй нь үнэн билээ.

Чих, эрүүндээ тохох, халаас болон цүнхэндээ чихэх замаар маск хэрэглэх, баар, ресторан, кинотеатруудын үүдийг нээж, эвдэрхий хэмжигчээр халуун үзэж нэвтрүүлэн иргэдэд үйлчлэх арга хэмжээ авснаас хойших халдвар бүртгэлийн графикт бууралтын шугам тод ажиглагдах нь тэр. Монголчуудыг бэлгэдлийн соёлтой, нийгэм, улс төр, эдийн засаг нь дүр эсгэх, оромдох, хуурч мэхлэх замаар явдаг гэдгийг коронавирус ойлгохгүй будилж, цөхрөн сульдаж байна. Тиймээс урьдчилан сэргийлэх дэглэмийн гол хэрэглүүр болох маскийг чихнээсээ оосорлон ээмэг маягаар зүүцгээсэн ч дотоодод халдварласангүйг Засгийн газар сая ухаарав. Энэхүү нээлтэд үндэслэн тахалтай өргөн фронтоор тэмцэх нь нүдтэй ухаалаг вирусын хувьд даамжрах, даврах, биеэ тоон оодрох хөрс гэж Монголын Засгийн газар үзсэн байна. Ийнхүү шинэ Засгийн газарт үүнийг сөрсөн ухаалаг менежмент явуулах боломж улам бүр олдсоор л байна.      

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
7
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Транспэрэнси Интернэшнл: Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь төсвийн хуваарилалтыг тэгш бус болгох эрсдэлтэй байна

Транспэрэнси Интернэшнл: Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь төсвийн хуваарилалтыг тэгш бус болгох эрсдэлтэй байна

Хууль тогтоогчдод хуулийн төслийг дахин нухацтай авч үзэх, улс төрийн намуудын санхүүжилтын ил тод байдлыг нэмэгдүүлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлж, олон улсын стандарт, зөв жишигт нийцүүлэхийг зөвлөжээ.

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд төсөвийг "ЯАРАЛТАЙ ГОРИМ"-оор хэлэлцэхийг эсэргүүцэв

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд төсөвийг "ЯАРАЛТАЙ ГОРИМ"-оор хэлэлцэхийг эсэргүүцэв

Наадам найр дөхсөнтэй холбоотой иргэдийн анхаарал суларсан үеэр төсөвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэх нь иргэдийн мэдэх эрхэд халдсан, мөн иргэдийн оролцоог үгүйсгэж байна