UBLife Logo
Ном

"Fifty Shades of Grey"-ийн зохиолч Э.Л.Жэймс шинэ эротик номоо зарлажээ

"Fifty Shades of Grey"-ийн зохиолч Э.Л.Жэймс шинэ эротик номоо зарлажээ

"Тавин янз саарал" ном болон кинонд дуртай хүмүүс нэлээд бий. Монгол хэл дээр орчуулагдан гарсан цагаас хойш "Бүрэнхий" зохиолын фэнфикшн болсон уг зохиол манай улсад бүр ч их хүрээг хамарч, мэддэггүй хүн бараг байхгүй болсон гэж хэлж болно. Дээрээс нь Weeknd, Beyonce зэрэг дуучдын дажгүй дуунууд байна.

Хэрэв та тус номыг уншсан бол Э.Л.Жэймсийн шинээр гаргахааэ зарласан энэ ном таны сонирхлыг мөн татах нь мэдээж. 

"The Mister" дөрөвдүгээр сарын 16-нд дэлхий даяар зарагдаж эхлэх болно. Мөн уг номын гол дүр нь мөн л баян чинээлэг эр байх бөгөөд Жэймс номынхоо тухай, "Энэ бол 21-р зууны үнсгэлжийн түүх" хэмээн хэлсэн байна.

Зохиолын гол дүрийн залууг Максим Тревелиан гэх бөгөөд түүний хайрыг булаасан бүсгүйн нэрийг Алессия Демачи гэдэг байна. Мөн номыг "Аюул болон хүсэл тачаалын замаар галзуу хулгана мэт давхиж, уншиж буй хүнд сүүлчийн хуудас хүртэл амьсгал авах завдал өгөхгүй" хэмээн тодорхойлоод байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
2
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
С.Мөнхсайхан: Судлаачид эрийн цээнд хүрсэн үедээ “Монголын нууц товчоо”-г судалдаг

С.Мөнхсайхан: Судлаачид эрийн цээнд хүрсэн үедээ “Монголын нууц товчоо”-г судалдаг

Сүүлийн жилүүдэд “Монголын нууц товчоо”-ны судлалаар дагнан ажиллаж буй хүмүүсийн нэг бол ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Сэржээгийн Мөнхсайхан юм.

Орчуулагч Д.Цахилгаан: “Тэнгэрлэг туульс”-ийн зарим хэсэг нь “Монголын нууц товчоо”-ныхтой тун ч төстэй

Орчуулагч Д.Цахилгаан: “Тэнгэрлэг туульс”-ийн зарим хэсэг нь “Монголын нууц товчоо”-ныхтой тун ч төстэй

Италийн их сэтгэгч Данте Алигьеригийн сод энэ бүтээлийг бүрэн эхээр нь монгол хэлнээ дахин хөрвүүлсэн нь орчуулагч Д.Цахилгаан юм. Түүнийг Хомерийн “Илиада”, “Одиссэй” хэмээх алдарт туульсийн зохиолуудыг эх хэлнээ орчуулсан гэдгээр нь уншигчид маань андахгүй биз ээ.