Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Филиппинд хэрэглэгчийн өмнөөс 'дэлгүүр хэсэх' үйлчилгээ нэвтэрчээ


Дэлхий нийтээрээ коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд олон нийтийн газраар явахаас зайлсхийж байгаа билээ. Гэвч зарим улсад хүнс, шаардлагатай эрүүл мэндийн бүтээгдэхүүн авах гэсэн иргэд супермаркет, эмийн сангийн гадна олон цагаар дугаарлан зогсож байна. 

Тэгвэл Филиппиний хүргэлт, такси үйлчилгээний JoyRide аппликэйшн "Пабили" нэртэй шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэ нь хэрэглэгчийн өмнөөс дэлгүүрт дугаарлан зогсож, шаардлагатай бүтээгдэхүүнийг худалдан аваад гэрт нь хүргэж өгөх үйлчилгээ юм байна. 

Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Филиппинд хөл хорио тогтоож, сургууль, худалдааны төв, үйлчилгээний газрууд, нийтийн тээврийн үйл ажиллагааг зогсоожээ. Үүнээс үүдэн 70 мянга орчим такси, мотоциклийн жолооч ажлын байраа алджээ. Нэг талаар, ажилгүй болсон хүмүүст шинэ ажлын байр гаргаж өгөх, нөгөөтэйгүүр супермаркет, эмийн сан зэрэг хүн ихтэй газраар явахаас зайлсхийж буй хүмүүст туслах зорилгоор JoyRide энэ үйлчилгээг нэвтрүүлсэн аж. 

Сонирхуулахад, тус үйлчилгээг авахын тулд JoyRide аппликэйшнээс "Пабили" цэсийг сонгоод жолоочид худалдан авах зүйлсийн жагсаалт, үнэ, холбогдох утасны дугаар, нэрээ үлдээх шаардлагатай гэнэ. Хүргэлт ирэхэд худалдаж авсан бүтээгдэхүүний үнээс гадна хүргэлтийн хөлс, машин эсвэл мотоциклийн зогсоолын төлбөрийг хэрэглэгч төлөх юм байна. 

холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
КОВИД-19 өвчнөөр өвчилсөн сүүлийн хүн эдгэрч, Шинэ Зеланд халдваргүй улс боллоо
2
3 өдрийн өмнө
Хүүхдийн эрхийн индекс 2020: Монгол Улс хаана явна вэ?
3
3 өдрийн өмнө
Австралийн Voice шоунд оролцсон монгол хөөмийч шүүгчдийг байлдан дагуулав
санал болгох
1
Уржигдар
"Алтан өргөө" олон улсын кино наадмын бүтээлүүдийг ҮНЭГҮЙ үзээрэй
2
Уржигдар
Өвчтэй эцгийгээ аврахын тулд 1200 км замыг дугуйгаар туулсан энэтхэг охин
3
3 өдрийн өмнө
Playlist: Бороотойд "эморох" хүсэлгүй хүмүүст санал болгох Биллбоардын 20 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.