Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Финландын ерөнхий сайд нүцгэн цээжин дээр хүрэм өмсөж, сэтгүүлд зургаа авахуулжээ


Финландын ерөнхий сайд Санна Марин алдарт Trendi загварын сэтгүүлийн аравдугаар сарын ковер болжээ. Тэрбээр нүцгэн цээжин дээр хар өнгийн хүрэм өмсөж, зүүлт зүүсэн зураг даруулсан нь олон нийтийг талцуулсан сошиал маргааны эхлэл болоод байна. 

Финландын засгийн газрыг толгойлж буй улстөрч эмэгтэй нүцгэн цээжин дээр хүрэм өмсөж, сэтгүүлд зургаа авахуулсан явдлыг зарим хүн "зохисгүй" хэмээн шүүмжилж байгаа бол зарим нь Санна Марины зоримог хувцаслалтыг дэмжиж байгаа аж. Тэд сошиал орчинд #imwithsanna хэштаг үүсгэн, Марины сэтгүүлд гарсан хувцаслалтыг дуурайн зургаа даруулж байна. Түүнчлэн олны танил алдартнуудын ижил төстэй хувцасласан зураг, бичлэгийг хэдэн мянгаараа сошиал орчинд хуваалцжээ. 

Түүнийг дэмжигчид "Финланд эмэгтэйчүүдэд үлгэр жишээ болсон үзэсгэлэнтэй ерөнхий сайд", "Тоос шороондоо дарагдсан эцгийн эрх ёсны уламжлалыг эвдэхээс айгаагүй гайхамшигтай эмэгтэй" гэхчлэн бичжээ. 

Финландын түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд гэгдэж буй Санна Марин өдгөө 34 настай бөгөөд өнгөрсөн наймдугаар сард олон жил хамт амьдарсан найз залуутайгаа албан ёсоор гэрлэсэн юм. 

Тэд 18 настайдаа танилцсан ба 16 жил хамт амьдарч, Эмма Амалия Марин хэмээх хоёр настай охинтой болсон хойноо ийнхүү албан ёсоор эхнэр, нөхөр болжээ. 

Холбоотой мэдээлэл: Финландын хамгийн залуу ерөнхий сайд Санна Марины тухай 5 баримт

Эх сурвалж: Daily Mail 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
2
Уржигдар
Фото: Далай лам Монголын мөргөлчдөд ном айлдлаа
3
2024.04.19
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
санал болгох
1
12 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.