Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Фитнессийн №1 брэнд "Reebok"-ийн тухай сонирхолтой 6 баримт


Та бүхэнд дэлхийн алдартай брэнд болох "Reebok"-ийн тухай сонирхолтой 6 баримтыг танилцуулж байна. Энэ баримтуудыг уншсаны дараа та бусад брэндүүдээс өөр, өвөрмөц брэнд болохыг ойлгох болно.

1. Толь бичгээс олсон нэр

Үүсгэн байгуулагч Англи ах дүү болох Жефф ба Жөү Фостер нар анх "Меркюри спорт гутал" гэсэн нэр сонгосон боловч Меркюри гэсэн нэр нь аль хэдийнээ бүртгэлтэй байжээ. Харин патентын бүртгэлийн ажилтан тэдэнд зөвлөхдөө “Шинэ нэр сонгохдоо Кодак гэдэг шиг ямар нэгэн утга байхгүй нэрнүүдийн жагсаалт авч ирээрэй” гэжээ.  Ингээд толь бичгээс хэд хэдэн нэр сонгоход дотор нь "rhebok" буюу "Reebok" гэдэг Өмнөд Африкийн зээрний нэр байсан нь ганц боломжтой нэр байснаар Reebok брэнд үүсчээ.

2. Сэтгүүлийн үнэлгээгээр хувь заяа нь шийдэгдэв

1980-аад оны эхээр Америк даяар гүйлт трэнд болж эхэллээ. Үүсгэн байгуулагч Жөү Фостер Их Британийн зах зээлээс АНУ-ын зах зээл уруу тэлэхээр худалдааны түнш хайж эхлэв. Нэгэн үзэсгэлэн худалдаанд Пол Файрман гэгч эрхэмтэй танилцаад, хамтарч ажиллах санал тавихад хариуд нь Файрман тэднийг Америкийн гүйлтийн спортын тэргүүлэгч сэтгүүл "Runner’s World" дээр гутландаа 5 одтой үнэлгээ авч чадах юм бол түгээе гэжээ. Reebok 3 загвартаа (үүнд Aztrek орсон) 5 одтой үнэлгээ авснаар тэд АНУ-ын зах зээлд борлуулагдаж эхэлжээ.

3. Аэробикоор зах зээлээ тэлэв

1980-аад онд аэробик фитнессийн хамгийн том трэнд болж эхэллээ. Reebok компани өнгөлөг, загварлаг Reebok Freestyle гутлыг танилцуулснаар аэробикоор хичээллэгч эмэгтэйчүүдийн гол сонголт болж чадав. Ингээд тавхан жилийн дотор Reebok-ийн жилийн борлуулалт 4 сая ам.доллараас 1.4 тэрбум ам.доллар болж суга өсөв.

4. "Aliens" киноны гол дүр Риплигийн гутлыг хийв

Кино сонирхогчдын дунд алдартай "Aliens" киноны гол дүр Риплигийн гутлыг Reebok компани хийхээр болов. Бусад туршлагатай дизайнерууд нь аэробикийн гутлын загвар дээр ажиллан завгүй байсан тул дөнгөж сургууль төгссөн шинэхэн ажилтан Туан Лед энэ үүрэг ноогдов. Киноны багаас Туан Лед өгсөн ганц даалгавар: “Риплигийн хөлнөөс амархан сугардаг байх ёстой” байв.  Ингээд Туан Ле Reebok-ийн сагсны BB 5600-гийн загвар дээр үндэслэн харь гарагийн мангасуудтай тулалдах Риплигийн гутлыг бүтээжээ.

5. "Reebok Pump" загвар спорт гутлын зах зээлийг өөрчилсөн нь

1991 оны NBA-ийн Бүх оддын тоглолтын тохолтын тэмцээний аварга болсон Дий Браун шилдэг үзүүлбэрийнхээ өмнө "Pump"-аа хийлж байгаа дүр зураг хүн бүрийн нүдэнд өртжээ. Reebok-ын 1989 онд анх гаргасан "Pump" загвар нь зүгээр ч нэг загварлаг пүүз биш байлаа. Тамирчдын амжилтыг дэмжих технологийг бүтээгдэхүүнд хэрхэн шингээж болохыг харуулсан анхны загвар байсан бөгөөд бусад компаниудад, брэндүүдэд боломжуудыг харуулж өгсөн шинэлэг шийдэл байлаа.

6. "Reebok"-ын оффист хийжүүлсэн ундаа, цагаан талхаар үйлчилдэггүй

Фитнесс, эрүүл амьдралын хэв маяг Reebok компанийн соёлын салшгүй хэсэг болжээ.
2016 оноос хойш Массачуссетс дахь Reebok компанийн төв оффисын ажилчдын кафе, хоолны газарт чихэр, ундаа, цагаан талх болон цагаан гурилан гоймон зэрэг эрүүл мэндэд муу бүтээгдэхүүнээр үйлчлэхээ больсон байна.

Та бүхэн брэндийн хаяг байршил болон бусад зүйлийн тухай мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
2
16 цагийн өмнө
Какүрюүд монгол шавь авахыг зөвшөөрсөнгүй
3
16 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.