Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Fleetwood Mac хамтлагийн 70-аад оны хит дуу “Dreams” яагаад үргэлж эргэн ирдэг вэ?


1967 онд Лондонд байгуулагдсан Fleetwood Mac хамтлагийн 1977 онд хит болсон “Dreams” дуу бол арилжааны урлагийн ертөнцөд тэднийг хамгийн их таниулж, алдар нэрийг авч ирсэн бүтээл юм. Тухайн үед хамтлагийн дуучин эмэгтэй Стиви Никс найз залуу, хамтлагийн гитарчин Линдси Бакингхэмээс салж байх үе таарч энэ дуугаа зохиосон байдаг. Тэрээр энэ дууг ердөө аравхан минутанд зохиож, студид төгөлдөр хуур дээр аялж бичүүлчихээд хамтлагийнхандаа сонсгоход тэд тийм ч дуртай хүлээж авсангүй, зарим нь бүр уйтгартай юм гэжээ. Стиви Никс дурдатгалдаа бичснээр “Тэгэхэд энэ дууг сонсоод толгой дохин инээмсэглэсэн хүн бол Линдси. Бид тэр үед маш гунигтай салалтын дундуур явж, хоорондоо харилцахаа байсан боловч уран бүтээлчийн үүднээс нэгнээ хүндлэх нь хэвээр байв. Тэгээд төр хөгжмийг сайжруулж, давхан аккордууд бичиж өгснөөр энэ дуу бүтсэн” гэжээ. 

Стивийн энэ дууг бүтээл болгосондоо тэд одоо маш их баярлаж буй нь гарцаагүй. Учир нь “Dreams” зөвхөн 70-аад ондоо хит байгаад зогссонгүй, хожмын үеийнхэн нь ч эл дууг сав л хийвэл эргүүлэн сонсож, 80,90 онд сонссон хэвээр үргэлжилж, өдгөө бүр 2020 онд дахин хит болж, iTunes –ийн эрэлттэй дууны жагсаалтыг тэргүүлжээ. Мөн тэдний “Greatest Hits” болон “Rumours” цомгууд iTunes-ийн топ цомгийн жагсаалтад байсаар байна. Сайн уран бүтээл цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь нэмэгддэгийн жишээ энэ болов уу. 

90-ээд оны сүүлээр энэ дууг Ирландын The Corrs хамтлаг шинэ хувилбараар дуулсан нь хөгжмийн чартад ахин оруулж ирж байж.

Түүний дараа 2000 оны эхээр Стиви Никс энэ дуугаа Deep Dish-тэй хамтран ремикс болгож дуулсан нь анхаарал татсан юм. 

Удалгүй 2011 онд алдарт Glee цувралынхан нэг ангиа тэр чигт нь Fleetwood Mac-ын бүтээлүүдэд зориулан хийтэл “Dreams” дуу ахиад л чартад ороод иржээ. 

Харин хэдэн жилийн өмнө хэн нэгэн Твиттерт “Энэ дуу ёстой уйтгартай. Ядаж энэ дуун дээр бүжиглэж ч болохгүй юм” гэсэн мийм оруулсан нь вайрел болж, хүмүүс эргээд Dreams-ийг хэсэг сонссон бол өнөө үед нэгэн мексик залуугийн тун санамсаргүй хийсэн TikTоk бичлэг энэ дууг эргүүлэн олны анхааралд авч ирэв. 

Яг л өөр өөр цаг хугацаанд, өөр өөр сонсогчид энэ дууг сонсох бүртээ шинээр нээдэг мэт. “Dreams” дуу хамгийн сүүлд HBO сувгийн Big Little Lies кинонд эгшиглэсэн юм. 

Үнэндээ “Fleetwood Mac” хамтлагийн дуунууд кинонд эгшиглэх нь олонтаа бөгөөд Sex Education цуврал хүртэл тэдний  “Everywhere” дуугаар саундтрак хийсэн байдаг. 


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
D.O Ази тивээр аялан тоглолт хийнэ
2
Өчигдөр
Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлгээр бүтэж, бидний сэтгэл зүрхийг эзэмдсэн ТАВАН дуу
3
Өчигдөр
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.