Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Фокус влогийн эхний дугаараас онцлох ЭШЛЭЛҮҮД


Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ), ЛИЙД Төгсөгчдийн холбооны хамтран хэрэгжүүлж буй DREAM төслийн хүрээнд бүтээсэн Фокус влогийн эхний дугаарт LEAD Mongolia US16 хөтөлбөрийн төгсөгч Э.Лхагва, Lead төгсөгчдийн холбооны УЗ-ийн тэргүүн Ц.Билгүүн, “Түгээмэл хөгжил төв” ТББ-ын дэд бүтцийн хүртээмжийн ажилтан Б.Ням-Очир, уран бүтээлч Ц.Энгүүн нар оролцлоо. Тэд залуусын оролцоо хийгээд орон нутгийн сонгуультай холбоотой сэдвүүдээр ярилцсан юм. 

Фокус влогийн эхний дугаараас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

Өнгөрсөн сонгуулийн талаарх сэтгэгдэл, хүртээмж хэр байсан бэ?

Lead төгсөгчдийн холбооны УЗ-ийн дарга Ц.Билгүүн “Дөрвөн жилд нэг удаа улс төрд гар бие оролцох боломж юм байна гэдгийг өмнөхөөсөө илүү мэдсэн учраас энэ удаа ажиглагчаар ажилласан. Энэ жил залуучуудын идэвхи оролцоо өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад өндөр байх шиг санагдсан. Сонгуулийн үр дүн яаж гарснаас үл хамааран залуучууд оролцсонд баяртай байгаа.”

“Түгээмэл хөгжил төв” ТББ-ын дэд бүтцийн хүртээмжийн ажилтан Б.Ням-Очир  “Сонгуулийн тухай хуульд хүртээмж болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах талаар нэлээд тусгаж өгсөн. Би нийтдээ дөрвөн удаа буюу бэрхшээлтэй болохоосоо өмнө хоёр удаа, бэрхшээлтэй болсны дараа хоёр удаа сонгуульд оролцсон. Санал авах байрны гадна талд налуу замтай болсон нь таалагдсан ч дотор ороод ямар ч хүртээмжгүй байсан. Жишээ нь, хоёр давхар луу гарахын тулд хүмүүсээр өргүүлэх хэрэг гарсан. Үүнтэй холбоотой асуудлууд яригддаг ч сонгуулийн санал авах байрууд одоог хүртэл хүртээмжгүй байсаар байна.”

Уран бүтээлч Ц.Энгүүн “Анх удаа сонгуулиа өгсөн болохоор их догдолсон. Сошиалаар ч залуу үеийнхнийг сонгуулиа өгөх хэрэгтэй гэж ярьж байсан. Өмнөх жилүүдийг бодвол залуучуудыг их уриалсан юм шиг санагдсан.”

Залуус яагаад улс төр сонирхохгүй байна вэ?

Ц.Энгүүн “Манай үеийнхэн ЭЕШ-аа бодоод улс төр сонирхох завгүй байдаг байх аа. Гол нь улс төр нэг их сонирхдоггүй, анзаарч байгаагүй болохоор буруу хүнд саналаа өгөөд энэ улсыг алаад хаячих вий дээ гэсэн айдастай байсан. Энэ жил сонгууль өгнө гээд илүү анхаарсан болоод ч тэр юм уу, сошиалаар явсан уриалгууд залуу үеийнхний анхаарлыг татаж чадсан юм шиг санагдсан.”

Тэгвэл бид яагаад орон нутгийн сонгуульд оролцох хэрэгтэй юу? Яаж оролцох вэ?

Ц.Билгүүн  “Би орон нутгийн сонгуулийг их хурлын сонгуулиас илүү чухал гэж бодож байна. Биднийг төлөөлөх иргэний төлөөллөө сонгох гэж байна. Тийм учраас бүр илүү хариуцлагатай байж, танай хороонд нэр дэвшиж байгаа хүн таны асуудлыг яг мэдэж байна уу гэдгийг илүү нягталж үзмээр юм шиг.”

Б.Ням-Очир “Миний хувьд, нэгдүгээрт мэргэжлийн хүн сонгомоор байна. Нөгөө талаас иргэний нийгмийн байгууллагуудтай хэрхэн холбогдож ажиллаж байсан ажлын түүхийг нь харна гэж бодож байна. Цаашлаад тухайн нэр дэвшигчийн төлөвлөгөө, мөрийн хөтөлбөртэй нь танилцана. Тэгж л сайн хармаар байна.”

Та бүхний хүсэмжит улстөрч?

Ц.Энгүүн  “Ямар ч байсан боловсролтой хүн байх ёстой гэж боддог. Зүгээр сошиалаар танигдсан, лайв хийдэг хүн нэр дэвших нь зохимжгүй болов уу. Юмыг олон талаас нь дүгнэж чадах хүн дээр гэж бодож байна. Бас заавал залуу хүн гэхгүй л дээ."

Б.Ням-Очир “Жор мэдэхгүй эмчээс зовлон мэдэх чавганц дээр гэдэг шиг биднийг төлөөлж чадах, зовлонг мэдэх хүн буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэн гараасай гэж бодож байна.”

Яг үнэндээ, улс төр судлаач, хуульч, эдийн засагч хүмүүс улс төрд илүү "секси" харагддаг.

Ц.Билгүүн “Залуу, сайхан, царайлаг гэхээс илүүтэй хууль зүйн маш өндөр мэдлэгтэй, улс төрийн туршлагатай хүмүүс л сонгогдоосой гэж боддог. Олны танил хүнийг эсвэл, хайрлаж хүндэлж явдаг дуучнаа сонгох үзэгдэл Монголд элбэг байна. Үүнийг би улс төрийн хувьд гаж асуудал гэж боддог. Тийм хүмүүсээс илүү мэргэжлийн улстөрч хүмүүс байгаасай гэж хүсдэг. Яг үнэндээ, улс төр судлаач, хуульч, эдийн засагч хүмүүс улс төрд илүү секси харагддаг. Тийм хүмүүсийг гарч ирээсэй гэж боддог.”

Яагаад урлаг, спортын салбарынхан улс төрд орж болохгүй гэж?

Ц.Билгүүн “Миний бодлоор, сайн менежер хүн манлайлагч, дарга болж чаддаг. Маш сайн дуулдаг, маш сайн бөх барилддаг хэрнээ мундаг менежменттэй хүн байхыг үгүйсгэхгүй. Бас би хүний сонгох, сонгогдох эрхийг шүүмжлээгүй. Гэхдээ Монголын нөхцөлд мэргэшсэн, тухайн мэргэжилдээ мундаг хүмүүс л хэрэгтэй байна. 

Б.Ням-Очир “Манайд улс төрийн соёл хараахан тогтоогүй байна гэж хардаг. Тиймдээ ч дуучин, бөхчүүдийг улс төрд орохыг дэмждэггүй. Барилгын инженер мэргэжилтэй хүн дэд бүтцийг хариуцдаг ч юм уу мэргэжлийн хүн нь мэргэжлийн ажлаа хиймээр байна. Эдийн засагч хүн орж ирээд эдийн засгийн асуудлаа ярьдаг баймаар байна.”

Би орон нутгийн сонгуулийг их хурлын сонгуулиас илүү чухал гэж бодож байна. Тийм учраас бүр илүү хариуцлагатай байж, танай хороонд нэр дэвшиж байгаа хүн таны асуудлыг яг мэдэж байна уу гэдгийг илүү нягталж үзмээр юм шиг.

Ц.Энгүүн Хүмүүс эрхээ эдлээд тэднийг сонгож байгаа болохоор тэгэх шалтгаан байгаа л байх гэж бодож байна. Жишээ нь, хэчнээн мундаг эдийн засагч, хуульч байлаа ч мөнгө идээд сууж байгаа хүмүүс олон байна. Тэгэхээр тэдний хийж чадахгүйг хийнэ гээд дуулахын хажуугаар улс төрдөө анхаараад явж байгаа хүмүүс байгаа байх гэж бодож байна."

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
3 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.