Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Forbes: 2021 оны '30 хүртэлх 30' жагсаалтаас ОНЦЛОХ 8 ҮЗҮҮЛЭЛТ


Forbes сэтгүүл жил бүр нийгмийн салбар бүрд амжилттай ажиллаж буй 30 хүртэлх насны 30 залуугийн жагсаалтыг зарладаг билээ. Тус сэтгүүл уламжлал ёсоор 2021 оны жагсаалтаа олон нийтэд танилцууллаа. Энэ жил сошиал медиа, хэвлэл мэдээлэл, боловсрол, санхүү, спорт, гарааны хөрөнгө оруулалт, хөгжим урлаг гээд нийтдээ 20 категорийн хүрээнд 600 залууг онцолжээ. 

10 дахь жилийн жагсаалтаас онцлох үзүүлэлтүүдийг хүргэж байна. Дашрамд дурдахад, тус жагсаалтад багтсан Гвиней улсын 23 настай гэрэл зурагчин Мамади Думбуя 2021 оны '30 хүртэлх 30' залуусын зургийг авчээ. 

1. Жагсаалтад багтсан залуусын бараг тэн хагас нь өөрийгөө өнгөт арьстан гэж тодорхойлжээ.

2. Жагсаалтад багтагсадын хүйсийн зөрүү багассаар байна. Энэ жил  '30 хүртэлх 30'-д багтсан залуусын 59 хувь нь эрэгтэй, 40 хувь нь эмэгтэй (1 хувь нь бусад) байжээ.

3.  '30 хүртэлх 30' жагсаалтад Аргентин, Этиоп, Иран, Казахстан, Мьянмар, Пакистан, Сенегал, Серб, Судан, Сири, АНЭУ гэх мэт улсын залуучууд багтжээ. Жагсаалтад багтсан хүмүүсийн 20 хувь нь дэлхийн 62 орноос АНУ-д цагаачилж ирсэн хүмүүс байна.

4. Жагсаалтад багтсан хүмүүсийн дундаж нас нь 26.6 байгаа юм. Харин 15 настай Жалайах Хармон, Шахади Райт Жозеф нар хамгийн залуу нөлөөлөгчөөр тодорчээ. 

5. Жагсаалтад багтсан хүмүүсийн 12 хувийг GenZ буюу 23-аас доош насныхан эзэлж байна. 

6. Эдгээр залуучуудын 63 гаруй хувь нь шинийг санаачилж буй компанийн үүсгэн байгуулагч эсвэл хамтран үүсгэн байгуулагчид аж.

7. Нью-Йорк, Сан-Франциско, Лос-Анжелес, Бостон, Вашингтон, Торонто хотоос хамгийн олон нөлөөлөгчид тодорчээ. 

8. Forbes сэтгүүл '30 хүртэлх 30' жагсаалт гаргадаг болсноос хойш 10 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд энэ хугацаанд 6000 орчим хүн энэхүү жагсаалтад багтжээ. 

2021 оны '30 хүртэлх 30' жагсаалттай бүрэн эхээр нь танилцах бол ЭНД дарна уу. 

Эх сурвалж: Forbes

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.