Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ФОТО: Дэлхийн хамгийн хүйтэн хотын өвөрмөц зураглалууд


280 мянган хүн амтай Сибирийн Якутск нь мөнх цэвдэгт хөрс дээр орших дэлхийн хамгийн том хот, мөн хамгийн хүйтэн хотуудын нэгд зүй ёсоор тооцогддог билээ. Эндэхийн өвөл багадаа 3 сар үргэлжилдэг бөгөөд хасах 40-50 хэмийн хүйтэн байдаг аж. 1891 оны хоёрдугаар сарын 5-нд Якутск хотын түүхэн дэх хамгийн хүйтэн өдөр тохиожээ. Тухайн үед хасах 64.4 хэмийн хүйтэн байсан гэдэг. 

Хэдий хүйтэн цаг агаартай ч Якутск газрын баялаг ихтэй бүс нутаг юм. Эндэхийн уурхай дэлхийн алмазын үйлдвэрлэлийн 20 хувийг дангаараа эзэлдэг байна. Мөн байгалийн хий, газрын тос, алт, мөнгө болон бусад ашигт малтмалаараа баялаг юм. 

Швейцарийн Альпад төрж өссөн гэрэл зурагчин Стийв Юнкер 2013 онд Якутскыг зорьж, тэсвэрлэхэд бэрх өвлийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэхийг хүсчээ. Онгоцны буудалд газардахад тосож авсан бүсгүй түүнийг хөлийн үзүүрээс толгойн орой хүртэл нэгд нэгэнгүй гүйлгэж харсан хэмээн Юнкер дурсчээ. 

Юнкер "Гадагшаа гарч такси барихад тийм их анхаарал, болгоомж шаарддаг гэж хэн мэдэх билээ" гэв. Якутскын иргэд гадагшаа гарахаар бол амжуулах ажлуудаа сайтар төлөвлөдөг. Энд хүйтэн цаг агаар бүхнийг тодорхойлдог тул гадаа гараад ямар ч илүү үйлдэл хийх боломжгүй юм. 

Якутскын оршин суугчид айл хөршөөрөө байнга зочлох боловч ороод төдийлөн уддаггүй болохыг Юнкер анзаарчээ. "Тэд орж ирээд гадуур хувцсаа тайлан халуун цай ууж, чанамалтай талхаа идчихээд дахин ороож баглан гарч оддог" гэв. Юнкер ч энэ зуршлыг өөртөө бий болгожээ. Тэрбээр хоёр линзтэй Rolleiflex камераа авч, гадаа гарахад дээд тал нь 15 минут байх боломжтой байсан гэжээ. 

Эдгээр зургууд Юнкерийн гэрэл зургийн томоохон төслийн нэг хэсэг аж. Тэрбээр жил бүр очиж үзээгүй нэг шинэ хотыг сонгон яг адилхан төсөвтэйгээр 10 хоногийг тэнд өнгөрүүлдэг уламжлалыг бий болгожээ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр дэлхийн хамгийн их хүн амтай Японы Токио, хамгийн их бохирдолтой Ираны Ахваз зэрэг олон хотоор зочилж, гэрэл зураг авчээ.  

Ингээд түүний дарсан Якутск хотын өвлийн зураглалуудыг хүргэж байна. 


Эх сурвалж: National Geographic

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
18 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.