Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Фото: iPhone 11 утасны "дэлхийн дайтай" Монгол дахь нээлт


Өнгөрсөн 9 дүгээр сарын 10-нд Apple брэндийн шинэхэн гар утас тэсрэлт хийсэн нь iPhone 11 байсан билээ. Харин манай улсад ийнхүү албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийх үйл ажиллагаа 11 нэгдүгээр сарын 8-нд Шангри-Ла Моллын "IMAX" кино театрын танхимд боллоо. Монголд анх удаа зохион байгуулж байгаа энэхүү эвэнтээр IPhone11 утсыг албан ёсоор худалдаалж байгаагаа Apple store-ийн зүгээс зарласан юм. Энэхүү үйл явдлаас онцлох зүйлс нь юу байсныг хамтдаа сонирхоцгооё.

"Сайн электроникс” компани Шангри-Ла Моллд "Apple Store"-ийг нээгээд удаагүй байгаа. "iPhone 11" утасны  дэлхийн албан ёсны нээлт болоход тэд мөн эвентийн шууд дамжуулалтыг Монголд анх удаа хийж, Дэйл Карнеги төвийн багш Э.Чинзориг орчуулж бас Люмино хамтлагийн гишүүн Бажи, сагсан бөмбөг тайлбарлагч Г.Идэр-Ууган хоёр хамтран "Reaction live" бичлэг цацаж, монголын "Apple" фэнүүдийг баярлуулсан билээ. Люмино хамтлагийнхан ч мөн уг эвентэд хүндэт зочноор хүрэлцэн ирж, цоо шинэ дуугаа хүргэж, ирсэн зочдоос азтан шалгаруулах үйл ажиллагааг гардан гүйцэтгэсэн юм.

Энэ удаагийн арга хэмжээ олон ч зүйлээрээ онцлог байв.

Стэнд-Ап комеди сүүлийн үед манай улсад эрчийг аваад байгааг хүн болгон мэднэ. Тийм бол уг салбараар олонд танигдсан комедиан Амаржин “iPhone 11- Монголын нээлт”-ийн хөтлөгчөөр ажилласан юм. Мэдээж үнэхээр хөгжилтэй хөтлөгч байсан нь гарцаагүй.

Уг нээлтийн үйл ажиллагааны хүрээнд IMAX кино танхимын үүд хэсэгт iPhone 11-ээр авсан зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн байлаа. Анх харахад мэргэжлийн камераар авсан юм уу гэмээр санагдсан ч, iPhone 11 гар утсаар авсан зургууд мэргэжлийн камераас дутахгүй гэдгийг харуулсан өвөрмөц үзэсгэлэн байв.

Мэдээж iPhone 11-ийн хамгийн онцлог зүйл болох камерын хүч чадлыг бидэнд мэргэжлийн зурагчид л хамгийн зөв зүйтэй тайлбарлаж чадсан юм. Арга хэмжээний үеэр кино зураглаач Б.Баатар, "Урлан" студийн гэрэл зурагчин М.Ганзориг, “Юнител” группийн гэрэл зурагчин О.Билэгсайхан нар тус гар утсаар туршилт хийснээ үзэгчдэд танилцуулсан нь хэрэглэгчдэд утсаа илүү их таньж мэдэх боломж олгосон. IMAX-ийн том дэлгэцээр тус утсаар авсан зураг болон синематик тест гарахад чанар нь илт мэдрэгдэж, сарнисан эсвэл муу гарсан зүйл огт харагдахгүй байсан нь гайхалтай.

Зохион байгуулагчдын зүгээс ирсэн зочдоо урихдаа ч тун бүтээлч хандаж, фенүүддээ нээлттэйгээр урилга илгээж, онлайнаар суудал баталгаажуулалт хийжээ. Заримд нь бүр  тусгайлан өөртэй нь адилхан эможи урилга илгээсэн нь инстаграмын сториг нэг хэсэгтээ л давлагаалуулсан юм. Урилганы нэг загвар гаргаад л нэрийг нь бичих бус хүн тус бүрт анхаарлаа хандуулсан нь үйлчлүүлэгчээ гэсэн халуун дотно сэтгэлийн илрэл биз.

ЗурагТайлбар




Мөн арга хэмжээний үеэр дуучин Н.Энхлэн Apple компаний гаргасан “Share your gift” богино хэмжээний хүүхэлдэйн киноны дуу болох “Come out and play”  дууг коверлон дуулсан нь үзэгчдийн сэтгэлд ихээхэн хүрсэн юм. Мөн тэрээр өөрийн ХИТ дуу болох “Stay with me”-гээ ч дуулахгүй өнгөрсөнгүй. Тэд зөвхөн техник технологи бус халуун дулаан уур амьсгалаар ирсэн зочдоо баясгаад авсан.

Гар утасны үзүүлэлт, хүчин чадлын тухай мэргэжлийн хүнээс бид илүүг сонсож чадна. Тийм ч учраас МУИС-ийн Компьютер мэдээлэл технологийн багш Р.Жавхлан хүрэлцэн ирж өмнөх гар утаснуудаас ямар үзүүлэлтээрээ илүү, CPU, GPU-гийн талаар юу мэдэх ёстой тухай дэлгэрэнгүй мэдээллийг цэгцтэй өгч чадлаа.

Эвентэд iPhone 11 гар утсыг урьдчилан захиалсан хүмүүсээс гадна Apple-ийн үнэнч хэрэглэгчид ирсэн бөгөөд тэр дундаас гурван азтай зочин "Airpods" утасгүй чихэвч хожсон нь жинхэнэ гэнэтийн бэлэг байгаад зогсохгүй, ирсэн бүх хүмүүст "Сайн электроникс”-ийн зүгээс гарын бэлэг гардуулсан билээ.  Мөн Apple Store-оос iPhone 11 гар утас худалдан авсан эхний 100 хүнд “Стив жобсын бүрэн цадиг” ном бэлэглэхээ мэдэгдсэн. 

Нэгэнт бэлэгний тухай дурьдсан тул Шангри-Ла Моллын нэг давхарт байрлах "Apple Store"-оос iPhone 11 утсыг урьдчилан захиалсан хүмүүс 11 сарын 30-ны өдрөөс өмнө худалдан авалт хийгээд AirPods утасгүй чихэвч болон iPhone 11 хожиж 11 азтаны сугалаанд оролцох боломжтойг дуулгах нь зүйтэй. ЭНД дарж азтан болох эхний алхмаа хийгээрэй.

Монгол улсад ийм хэмжээний чанартай, өгөөжтэй эвэнт зохион байгуулагдсан нь "Apple"-ийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа шиг л сэтгэгдэл төрүүлж чадсан бөгөөд худалдан авах гэж буй гар утасныхаа давуу тал хийгээд чадлыг мэдэрч авах сайхан боломж байсан юм.

iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max гэх гурван загварын гар утас шөнийн камер, илүү хүчин чадал бүхий A13 bionic chip, нууцлалын түвшин, илүү удаан цэнэгээ барих чадал, бат бөх гадаргуу, усны хамгаалалт зэргээрээ аргагүй онцгойрч чаджээ. Үүний нэг нотолгоо нь хүрэлцэн ирсэн бүх зурагчид "Яваандаа мэргэжлийн камер гэх бус утсаа авч гараад л ажлаа хийж болох нь ээ" хэмээн ярьж байсан явдал юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Таны датагаа хамгийн их зарцуулдаг 7 зүйл
2
2024.03.15
Эцэг эхчүүд ч бас дэлгэцийн хамааралтай болсныг өсвөр үеийнхэн анхааруулж байна
3
2024.03.12
Инстаграмын чат доторх нууц тоглоомыг тоглож үзсэн үү?
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.