Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Фото: 48 цаг үргэлжлэх "Сонгуулийн дата хакатон" тэмцээн амжилттай явагдаж байна


LEAD хөтөлбөрийг төгсөгчдийн холбооноос (LEAD Alumni Association) санаачлан Азийн Сангийн дэмжлэгтэйгээр “Сонгуулийн дата хакатон”-ыг 2020 оны 5-р сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Сонгуультай холбоотой мэдээллийг ашиглан датад суурилсан бүтээл гаргах, түүгээрээ дамжуулан олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, оролцоог сайжруулах зорилготой уг хакатонд нийт 136 анкет ирснээс 30 хүнийг сонгож, 6 багт хуваан өрсөлдүүлж байна.

Нэг багт таван өөр мэргэжилтэй хүмүүс оролцож, хамтран ажиллаж буй нь энэхүү дата хакатон үйл ажиллагааны давуу тал юм. Нэг багт дата аналист, сэтгүүлч, активист, улстөр судлаач, график дизайнер гэх таван өөр мэрэгжил, сонирхолтой хүмүүс цугларсан юм. Танхим болон цахим хосолсон байдлаар 48 цагийн дотор бүтээл гаргахаар ажиллаж буй залуус тус тусдаа байрлаж, амны хаалтаа тогтмол сольж, гараа ариутгаж байгаа нь байнга харагдаж байлаа.


Сонгуул, тэр дундаа залуусын оролцоотой холбоотой сэдвээр бүтээлээ гаргахаар ажиллаж буй багууд 30, 30 минутын зайтайгаар менторуудтай уулзаж, чиг баримжаа аван хэрэгтэй мэдээлэл, аргачлалыг асууж сонирхож байна.

48 цагийн дотор бэлэн болсон бүтээлийг 2020 оны тавдугаар сарын 10-нд буюу ням гарагт таван шүүгч үзэж сонирхон, шилдэг бүтээлийг шалгаруулна. Мэдээж хэрэг хакатонд оролцож буй 6 вагийн бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах учир та залуусын хийсэн сонирхолтой, өрсөлдөөнтэй, өгөөжтэй бүтээлүүдийг бүү алдаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
14 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.